УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2026.09.09/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт тавин холбогдох албан тушаалтнууд хариулт өгч байна.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Прокурорын байгууллага жирэмсний амралтаа авсан, өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүсийнхээ орон гарснаар цалин хөлсөө арайхийж тавьж байгаа гэж ойлгосон. Нөхцөл байдал ямар байна вэ?
Улсын ерөнхий прокурорын газар н.Чулуунбат:
-Прокурорын байгууллагын цалин дутуу байгаа. Хүүхэд асрах чөлөөтэй болон тэтгэвэрт гарсан прокурорын цалинг хэмнэж, өнөөдрийг хүртэл цалингаа тавьж байгаа. Энэ оны есдүгээр сарыг хүртэл шинээр нэг ч прокурор ажилд аваагүй. Прокурорын байгууллагад шинээр хүн ажилд авбал бидний цалингийн сан хүрэхгүй. Монгол Улсын 2026 оны төсөв батлахдаа бидний цалингийн санг бүрэн олгоогүй. Бид Сангийн яамныханд 2027 онд бүрэн орон тоогоор ажиллахгүй бол прокурорын ажлын ачаалал нэмэгдсэнээр халшрах нөхцөл байдал үүссэн гэдгээ хэлж, бүрэн орон тоогоор цалингаа батлуулахаар зөвшилцсөн.
Прокурорын байгууллага 2027 онд үндсэн бүтэц орон тоогоор ажиллах санал тавьснаар 2027 оны төсөв 20 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа.