“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил”

Admin
1 цагийн өмнө

Өмгөөлөгч Түгжсүрэнгийн Одгалтай ярилцлаа

Эрх зүйч, хүний эрхийн баталгааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Түгжсүрэнгийн Одгал
хууль зүйн салбарт 22 жил ажиллажээ. Анхан шатны шүүх, өмгөөллийн байгууллага, Монголын
Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албанд ажилласан туршлагаа
тэрээр гишүүдийн эрхийг хамгаалах, Холбоог ил тод, бие даасан болгох ажилд зориулах
зорилгоор ерөнхийлөгчид нэр дэвшиж байна.

 “Үнэнч, шударга, тууштай бай”
Асуулт: Таны хувьд өмгөөлөгчийн мэргэжлийн хамгийн сайхан тал юу вэ?
Хариулт — Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил. Цаг
үеэсээ хоцрохгүйн тулд байнга уншиж, өөрийгөө хөгжүүлж, хууль тогтоомж болон мэргэжлийн дүрэм
журмаа нягтлан судлах шаардлагатай. Суралцаж, мэдэж, шинэ нөхцөлд дасан зохицох нь энэ ажлын
нэг үнэ цэн юм.
Асуулт: Таны гэр бүлийн хүмүүжил ажил мэргэжилд тань хэрхэн нөлөөлсөн бэ?
Хариулт — Т.Одгал: Аав Нас-Уртын Түгжсүрэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул, физикч, одон
орон судлаач, эрдэм шинжилгээний ажилтан байсан. Англи хэлний үгсийг өөрөө цээжилж, АНУ, Япон,
Болгар, Орос, Англид хичээл зааж байсан бөгөөд 60 гарсан хойноо япон хэлийг бие даан сурсан. Ээж
Ренчингийн Төмөрбаатар физикийн багш, сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Аав, ээжээс
өвлөсөн үнэнч, шударга, тууштай байх сургаал маань амьдралын минь баримжаа болсон.
Асуулт: Танай гэр бүл боловсрол, мэргэжлийг эрхэмлэдэг уламжлалтай юм байна.
Хариулт — Т.Одгал: Ах, дүү бид тавуулаа эмч, эдийн засагч, программист, санхүүч, эрх зүйч
мэргэжил эзэмшсэн. Эрдэм мэдлэгт тэмүүлэх, хөдөлмөрөө хүндэтгэх хандлага гэр бүлд маань
үргэлж чухал байлаа. Энэ суурь миний сонгосон мэргэжил, өнөөдрийн ажилд их нөлөөлсөн гэж
боддог.
Асуулт: Шүүхээс өмгөөлөлд шилжсэн туршлага танд юу өгсөн бэ?
Хариулт — Т.Одгал: Анхан шатны шүүхэд ажилласан үеэс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа,
хүний эрхийн баталгааны талаар бодит туршлага хуримтлуулсан. “Их Засаг” их сургуульд магистрын
зэрэг хамгаалахдаа “Анхан шатны шүүхийн тогтолцоон дахь хүний эрхийн баталгаа” сэдвээр
судалсан. Прокурор, мөрдөн байцаагч, шүүгчээр ажиллаж байгаад өмгөөлөгч болсон хүмүүс эрүүгийн
чиглэлд өндөр мэдлэг, туршлагатай байдгийг анзаардаг. Тэдэнтэй хөл нийлүүлэн ажиллахын тулд
өмгөөлөгч бүр өөрийгөө сайн хөгжүүлэх ёстой.
Асуулт: Залуу болон ахмад өмгөөлөгчдийн харилцааг та хэрхэн хардаг вэ?
Хариулт — Т.Одгал: Залуу өмгөөлөгчдийнхөө ажил үйлсийг дэмжих дуртай. Тэд бидний залгамж
халаа бөгөөд эрчтэй хөгжиж байна. Ахмад үеийнхний хэмжээлшгүй туршлагаас суралцахын зэрэгцээ
залуусын шинэ санаа, арга барилыг хүлээн авч, харилцан суралцах нь чухал. Мэргэжлийн хүрээнд
хууль тогтоомжийн зөрчлийн талаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан нь ч энэ салбарыг
тасралтгүй судлах шаардлагыг харуулдаг.
Асуулт: Өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн харилцаанд ямар асуудал нийтлэг ажиглагддаг вэ?
Хариулт — Т.Одгал: Зарим өмгөөлөгч хийсэн ажлаа бүртгэж, тэмдэглэдэггүйгээс үйлчлүүлэгч
мэргэжлийн хөдөлмөрийн агуулгыг бүрэн ойлгохгүй байх тохиолдол гардаг. Тиймээс хийж буй ажил,
хөлс, хугацаа, талуудын үүргийг эхнээс нь тодорхой ярилцаж, бичгээр гэрээ байгуулах хэрэгтэй.
Үйлчлүүлэгч асуудлаа үнэн зөв, бүрэн мэдээлэх нь өөрийн эрх ашгийг хамгаалахад нь ч тустай.
Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцүүлэн гэрээгээ нягт боловсруулах нь үл ойлголцол,
ёс зүйн маргаанаас сэргийлэхэд чухал.
НЭГЭН ЗУУНЫ ХҮЧИРХЭГ ХОЛБОО • 1
ТҮГЖСҮРЭНГИЙН ОДГАЛ | СОНИНЫ ЯРИЛЦЛАГА
Асуулт: Та манлайлал, удирдлагыг юутай холбож ойлгодог вэ?
Хариулт — Т.Одгал: Миний хувьд манлайлал гэдэг зохион байгуулалт. Багаасаа ангийн дарга хийж,
дараа нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албыг
удирдахдаа зорилгоо тодорхойлох, хийх ажлаа төлөвлөх, үүрэг хуваарилах, биелэлтийг шалгахын
чухлыг ойлгосон. Үүний зэрэгцээ хүнтэй зөв боловсон харилцах, уян хатан байх шаардлагатай.
Асуулт: Холбооны эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтийг та хэрхэн үнэлдэг вэ?
Хариулт — Т.Одгал: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны тухай хуультай болсноос хойш үйл
ажиллагаанд эерэг өөрчлөлтүүд гарсан гэж хардаг. Энэ эрх зүйн орчныг бүрдүүлэхэд мэдлэг,
хөдөлмөрөө зориулсан өмгөөлөгчдөдөө талархаж явдаг. Одоо байгаа ололтоо бататгаж, гишүүдэд
илүү бодит үйлчилгээ үзүүлэх нь дараагийн чухал ажил.
Асуулт: Өдөр тутам баримталдаг үг, зарчим тань юу вэ?
Хариулт — Т.Одгал: “Хүн бай, зөөлөн бай” гэдэг үгийг хэлэх дуртай. Ажил, амьдралдаа энэ зарчмыг
баримтлахыг хичээдэг. Мөн спортлог хүн. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулдаг
спортын тэмцээнүүдэд оролцож, хамт олонтойгоо идэвхтэй цаг өнгөрүүлэх дуртай.
НЭГЭН ЗУУНЫ ХҮЧИРХЭГ ХОЛБОО




0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

EXIT NEWS
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 1 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 23 цагийн өмнө
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… Өчигдөр
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… Өчигдөр
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... Өчигдөр
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… Өчигдөр
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана Өчигдөр
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 2026/10/06
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 2026/10/06
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 2026/10/05
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/10/05
​Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 273.9 мянган тонн үр тариа хураан а… 2026/10/05
Т.Даваадалайтай холбоотой гэгдэх "авлигын" хэргийг шүүхэд шилжүүлжээ 2026/10/05
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжи… 2026/10/04
С.Наранцогт: Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтг… 2026/10/03
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тө… 2026/09/30
"Улсын хэмжээнд 257 мянган тонн бензин, шатахуун хилээр орж ирсэн" гэж… 2026/09/30
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 60 хувьтай үргэлжилж байна 2026/09/30
"​Хурд" хамтлаг 35 жилийн ойдоо зориулж "Норсон зүрх" мюзиклыг бүтээж … 2026/09/30
​Дэлхийн ЗҮРХНИЙ ӨДӨР 2026/09/30
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралд… 2026/09/30
Зөөврийн цэнэглэгч шатсаны улмаас Lufthansa компанийн онгоц ослын буул… 2026/09/28
“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучуудын театрт … 2026/09/28