Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн "Тайгын өвөр" гэдэг газар өчигдөр буюу аравдугаар сарын 08-ны 13:48 цагт бүртгэгдсэн ойн түймрийг өнөөдөр (2026.10.09) 09:15 цагт бүрэн унтраалаа.
Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид оролцлоо. Урьдчилсан байдлаар түймэрт 0.7 га талбай өртсөн байна.