Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх болсон бэ?

Admin
1 цагийн өмнө

Дүүжин замын тээврийг Яармаг – Хархорин чиглэлд барих болсон шалтгаан нь Хархорин болон Яармаг орчмыг хооронд нь холбосон шууд авто зам байхгүйгээс иргэд Гурвалжингийн гүүр, Яармагийн гүүр, эсвэл Сонсголонгийн гүүрээр тойрч зорчих шаардлагатай болдог. Үүний улмаас иргэдийн зорчих хугацаа уртасч, ялангуяа оргил ачааллын үед 2–3 цаг, зарим тохиолдолд түүнээс ч илүү хугацааг түгжрэлд өнгөрүүлж байна.

Мөн Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлт бага шаарддаг бөгөөд энэхүү төслийг Барс-2, ТЭСО групп, “Улаанбаатар менежмент” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж болон трасст өртсөн айл өрхүүд дэмжсэний үндсэн дээр төслийг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж байгаа юм.

Иймд Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй бөгөөд тус төсөл ашиглалтад орсноор Яармагаас Хархорин хүртэлх чиглэлийг ойролцоогоор 11 минутын хугацаанд туулах боломж бүрдэнэ. Тодруулбал, нэг кабин буюу бүхээг нь 10 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд ингэснээр богино хугацаанд олон зорчигчийг тогтмол, шуурхай тээвэрлэх боломжтой болох юм. Түүнчлэн дүүжин замын тээврийг ашиглалтад оруулснаар одоогийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс буурах судалгаа гарсан. Тухайлбал, Яармагийн гүүр орчимд өдөрт ойролцоогоор 1,000 зорчигч, Гурвалжингийн гүүр орчимд 600–700 зорчигч, Сонсголонгийн замын чиглэлд 300–400 зорчигч тус тус нийтийн тээврийн шинэ чиглэлд шилжих боломжтой хэмээн тооцоолсон. Иймд Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин замын тээврийн төсөл нь иргэдийн зорчих хугацааг хэмнэх, хотын нийтийн тээврийн сүлжээг төрөлжүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн шийдэл болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 1 цагийн өмнө
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 1 цагийн өмнө
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 1 цагийн өмнө
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 1 цагийн өмнө
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 1 цагийн өмнө
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 1 цагийн өмнө
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 2026/10/07
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 2026/10/06
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 2026/10/06
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 2026/10/05
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/10/05