30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ

Admin
1 цагийн өмнө

Баянхошуу дэд төвд баригдаж буй Спорт цогцолбор нь 4,227 м² талбайтай, зоорьтой дөрвөн давхар барилга бөгөөд 650 хүний суудалтай спорт заал, 25 метр урт таван зам бүхий усан бассейнтай, жүдо, чөлөөт бөх, самбо, боксын иж бүрэн бэлтгэлийн заал, мөн 166 автомашины гадна зогсоолтой. Тус спорт цогцолбор ашиглалтад орсноор ойр орчмын дөрвөн хорооны 30 мянга гаруй оршин суугч спортоор хичээллэх боломж бий болж, хүртээмж нэмэгдэнэ. Түүнчлэн нийслэлийн хэмжээний спортын тэмцээн, уралдаан, арга хэмжээг тус төвд зохион байгуулах юм. Спорт цогцолбор нь усан сэлэлт, бокс, жүдо, иог, гимнастик, биеийн хүчний бэлтгэл, чийрэгжүүлэлтийн анги танхим, олон төрөлт спорт заалтай бөгөөд бүх насныхны спортоор хичээллэх боломжийг хангах, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зориулалттай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Баянхошуу дэд төвд хэрэгжиж буй нийгмийн барилга байгууламжийн дулааны асуудлыг ирэх долоо хоногт яаралтай шийднэ. “20 минутын хот” бодлогын хүрээнд Баянхошуу дэд төвд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, нэг дороос авах боломжийг бүрдүүлэх бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж байна. Шинээр ашиглалтад орж байгаа энэхүү төслүүдэд хариуцсан байгууллага үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн хүмүүсийг ил тод нээлттэй сонгон шалгаруулж, чадвартай боловсон хүчнийг авах ёстой. Менежментийн асуудалд өндөр ач холбогдол өгнө” гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 1 цагийн өмнө
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 1 цагийн өмнө
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 1 цагийн өмнө
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 1 цагийн өмнө
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 1 цагийн өмнө
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 1 цагийн өмнө
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 2026/10/07
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 2026/10/06
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 2026/10/06
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 2026/10/05
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/10/05