2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Майхан толгойн арын аманд шар өвсний түймэрт гарч 7га талбай өртлөө.
Түймрийг унтраахаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах ангиудын 17 албан хаагч, нийслэлийн Байгаль орчны газрын 8 байгаль хамгаалагч нарын бүрэлдэхүүн ажиллаж 14цаг 56 минутад түймрийг цурамд оруулаад байна.
Түймэр гарсан шалтгааныг олж тогтооход ногоон бүсэд оршин суугч иргэн ил задгай арц, хүж уугиулснаас үүдэлтэй гарсан байх бөгөөд албаныхан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хуулийн хүрээнд арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр 1 секундэд 2 метр, 360 градус бүх чиглэлд асар хурдтай тархдаг.
Ил задгай гал гаргах, хог шатаах, тамхины иш хаях зэрэг үйлдэл түймэр гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье.