Чингис хааны ээлжит баримал Монголын сошиэл орчинд шүүмжлэл дагуулж эхэллээ.
Тодруулбал: Буриадын уран барималч, зураач Даши Намдаков "Чингисийн өндөрлөг" нэртэй бүтээлийг 2026 оны 10 дугаар сарын 11-нд ОХУ-ын Буриадын Иволгинксид нээлээ. Чингис хааны тэргүүн дээр алтан шувуу бүхий дүрслэлтэй, өвөрмөц хэв маяг бүхий энэхүү бүтээлд Монголчууд шүүмжлэлтэй хандаж байгаа бол харин зарим хүмүүс Даши Намдаков бол гоц авьяастай, гар урлалын өндөр ур чадвартай, Чингис хааны олон төрлийн нэртэй цуутай хөшөөг бүтээсэн уран бүтээлч учраас энэ бүтээл ямар нэгэн өгүүлэмжтэй байх гэж үзэж байна. Дашрамд сонирхуулахад Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2015 онд Даши Намдаковт Төрийн шагнал олгож байсан юм.