ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан: “Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч байна. Албан ёсны эх сурвалжгүй энэ төрлийн мэдээлэлд итгэж, захиалга өгөх зэрэг аливаа үйлдэл хийхгүй байхыг иргэддээ сэрэмжлүүлье гэж хэллээ.
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулах бүртгэл эхлэхтэй холбоотой албан ёсны мэдээллийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон "ТОСК" ТӨХХК-ийн цахим хуудсанд албан ёсоор байршуулах юм байна. Харин тус хороолол орчимд байрны метр квадратын үнэ дунджаар 3,1-3,5 сая орчим төгрөг байгаа бол Солонгос хорооллын хувьд 4,2-4,4 сая төгрөгөөр төрийн үнэлэгээ тогтоосныг иргэд шүүмжилж байгаа юм.
