“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Admin
1 цагийн өмнө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүннүгийн гудамжинд “Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор” байгуулна.

Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли болон албаны бусад хүн оролцов.

Ерөнхийлөгч, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бодит илэрхийлэл болсон энэ төслийг 2018, 2019 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаад  баяртай байгаагаа илэрхийллээ.

Энэ цогцолбор спортын хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх, бүх насны иргэд биеийн тамир, спортоор хичээллэн эрүүл, идэвхтэй амьдрах боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.

Мөн бүх нийтийн биеийн тамирын талбар, хүүхэд, залуусын хүсэл мөрөөдлөө эхлэх орчин, тамирчдын амжилтаа ахиулах бэлтгэлийн бааз, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих орон зай, спортын ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэдгийг тодотгов.

Төслийг дэмжин хэрэгжүүлж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Хятадын 779 сая юаны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх энэ төсөл хоёр улсын төрийн тэргүүний онцгойлон анхаарч байгаа, Монголын ард иргэдэд өгөөжөө өгөх төсөл гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли онцоллоо.

Мөн цогцолборыг хугацаанд нь барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх нь Хятад, Монголын уламжлалт найрамдалт харилцааг илтгэн харуулах томоохон үйл явдал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

58 мянган м.кв талбайтай, 10 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай спорт цогцолборт өдөрт 6 мянга орчим хүүхэд, залуус спортын 19 төрлөөр хичээллэх боломж бүрдэнэ.

Үүнээс гадна тоглоомын талбай, спортын худалдаа, үйлчилгээ, сургалтын танхим, спорт оношилгоо болон нөхөн сэргээх өрөөнүүдтэй байх юм.

Ерөнхий гүйцэтгэгч “Шэньси констракшн инженеринг групп корпорэйшн” компани спорт цогцолборыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 1 цагийн өмнө
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 1 цагийн өмнө
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … Өчигдөр
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… Өчигдөр
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! Өчигдөр
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа Өчигдөр
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… Өчигдөр
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ Өчигдөр
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… Өчигдөр
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… Өчигдөр
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 2026/10/07
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06