УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа

Admin
1 цагийн өмнө

Тодруулбал: УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Э.Болормаа, Х.Булгантуяа, С.Амарсайхан, П.Сайнзориг нарын 5 гишүүнийг Г.Занданшатарын нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан хэргээр шалгуулахаар түүний өмгөөлөгчид болох Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Ундрах-Эрдэнэ, П.Энх-Эрдэнэ нар АТГ-т хандлаа. 

Өмгөөлөгчдийн зүгээс төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын байдлаа ашиглан илт худал мэдээллийг олон нийтэд тарааж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж байна.

Өмгөөлөгч Г.Ундрах-Эрдэнэ:

-Салхитын мөнгөний орд нь 7-8 жилийн өмнө БНХАУ-ын иргэний эзэмшилд хууль бусаар очсон байсан бөгөөд үүнийг тойрсон маргаанд шүүх, хяналтын байгууллагын өндөр албан тушаалтнууд авлигын хэргээр холбогдож байсан түүхтэй. Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа тусгай ажиллагаа явуулж, уг ордыг төрийн мэдэлд авсан. 

Үүний үр дүнд 2020 онд тэтгэврийн зээлийг тэглэх боломж бүрдэж, өнөөдөр тус орд 'Эрдэнэс Монгол' нэгдлийн харьяанд 100 хувь төрийн өмчит компани болон үйл ажиллагаа явуулж байна.

Гэтэл сүүлийн үед нэр бүхий сэтгүүлч уг үйл явдлыг 'төрийн дээрэм' мэтээр тайлбарласан худал контентыг хятад хэл дээр орчуулан олон улсад тарааж байгаа нь үндэслэлгүй гүтгэлэг юм.

ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан мэдээлэл хийхдээ Г.Занданшатар болон ШШГЕГ-ын дарга Намсаманд нарыг уг ордуудыг хувьдаа ашиглах гэж байсан мэтээр ярьж төрийн индэр ашиглан ямар ч баримтгүйгээр гүтгэсэн. 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг болон 143 хуудас бүхий танилцуулгад уг ордуудыг Улсын төсөвт аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын журмаар сэргээн байгуулах, боржин чулууны экспортыг дотоодоосоо хангах зорилготой байсан нь баримтаар нотлогдож байгаа. 

Өмгөөлөгч П.Энх-Эрдэнэ:

-Нэр бүхий улс төрчдийн зүгээс Г.Занданшатарын нэр хүндэд халдаж буй үйлдлийг системтэй шинжтэй гэж үзэж байна.

Тэрбээр, "ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан болон УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Э.Болормаа, Д.Сайнзориг, Х.Булгантуяа нар өөрсдөд нь тулгарсан хуулийн асуудал болон улс төрийн нөхцөл байдлаа Г.Занданшатар руу чиглүүлж, түүнийг буруутгах замаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээл тарааж байна. 

Тухайлбал, С.Амарсайхан сайд Г.Занданшатарыг хар тамхины сүлжээ, картель үүсгэсэн мэтээр ямар ч баримтгүй схем зурж үзүүлсэн. Түүнчлэн, бусад гишүүдийн зүгээс өөрсдийг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа асуудлыг Г.Занданшатартай холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого байж болзошгүй.

Өмгөөлөгчдийн зүгээс эдгээр асуудлыг шалгуулахаар АТГ-т албан ёсны өргөдөл, 200 гаруй хуудас баримт материалыг хүлээлгэн өгч байгаа бөгөөд цаашид иргэний журмаар нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаа мэдэгдсэнээр мэдээллээ өндөрлүүлэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 1 цагийн өмнө
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 5 цагийн өмнө
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07