МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГИСТИК ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ ОНЦЛОВ

Admin
27 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэртай хийсэн албан ёсны хэлэлцээний үр дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийх үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд тээвэр, логистикийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Авто замын хэлэлцээр байгуулсныг онцлон тэмдэглээд, цаашид хоёр улсын тээврийн холболтыг сайжруулах, агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Мөн тэрээр Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхэд Монгол Улс анхаарал хандуулж байгааг дурдаад, хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч компаниуд Берлин хот руу нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх, зорчигч тээврийн татварыг бууруулах зэрэг асуудлаар хоёр улсын холбогдох яамд яриа хэлэлцээ хийж байгааг мэдээллээ.

Монгол, Германы стратегийн түншлэлийн хүрээнд тээвэр, логистикийн холболтыг хөгжүүлэх нь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон дурьдлаа. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 27 минутын өмнө
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 17 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07