Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар болон холбогдох удирдлагууд 2026.10.22-нд Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүрэгт ажиллаж, шахмал түлшний нөөц, түгээлт, борлуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажиллалаа.
Энэ хүрээнд “Хотула” (Hotula) аппликэйшн ашиглан нийслэлийн түлш борлуулах 446 цэгээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон цэгүүдэд газар дээр очиж ажиллахад түлшний нөөц бүрдсэн боловч зарим цэгт татан авалт, түгээлт шуурхай хийгдээгүй, нөөцийн хэмжээ харилцан адилгүй нөхцөл байдалтай байгаа нь тогтоогдов.
Тандалт судалгааны дүнг “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагуудад танилцуулж, түгээлт, борлуулалтын зохион байгуулалтыг сайжруулах асуудлаар хэлэлцэнэ.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь албан даалгаврын хэрэгжилтэд үргэлжлүүлэн хяналт тавьж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг түлшээр тасралтгүй, хүртээмжтэй хангах замаар иргэдийн ая тухтай, дулаан өвөлжих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

