Технологийн компаниуд хиймэл оюуныг хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглахаа илэрхийлэв

Admin
2024/04/09

Сэм Олтмэн: Хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад хиймэл оюун гол нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн нэг байна

“OpenAI”, “Salesforce” зэрэг технологийн компаниуд хиймэл оюуны хүн төрөлхтөнд үзүүлэх ашиг тусыг нэмэгдүүлж, аюул эрсдэлийг бууруулахын төлөө ажиллаж, хамтран хариуцлага хүлээхээ амласан албан захидалд гарын үсэг зурсан байна.

“Хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад хиймэл оюун гол нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн нэг байна” хэмээн “OpenAI” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн тодотгожээ.

Тэрхүү захидалд “Hugging Face”, “Scale AI” зэрэг бусад стартапууд, технологийн компаниуд гарын үсэг зурж, нэгдэхээ илэрхийлсэн байна.

Захидлыг венчур хөрөнгө оруулагч Рон Конвей болон түүний “SV Angel” компаниас санаачилжээ. Үүнд хиймэл оюуны нийгэм дэх нөлөөг цаасан хэвлэл, уурын зуухны хөдөлгүүр, цахилгаан эрчим хүч, интернэт зэрэг хүн төрөлхтний бусад түүхэн ололтуудтай ижил түвшинд авч үзжээ.

Харин “Хиймэл оюуны хүн төрөлхтөнд авчрах сайн болон саар үр дагаврыг хэрхэн тэнцвэржүүлэх нь хүмүүсийн энэ хугацаан дахь сэтгэл, үйлээс шалтгаална” хэмээсэн аж. Өнгөрсөн тавдугаар сард Сэм Олтмэн тэргүүтэй технологийн компаниудын удирдагчид хиймэл оюун хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болзошгүй гэсэн анхааруулга захидал хүргэж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13