ТЕЛЕВИЗИЙН ХУРААМЖ УУ?

Admin
2024/04/18

Ардчилал чинь яасан сонин нийгэм байгуулдаг юм бэ?
Улс амьтан Үндэсний Телевизийн хураамж төлөхгүй гээд л шуугиад байх юм ?
Төлнө үү байна уу ? Өөрсдийнх нь дур гэж бодоё.?
Өнөө Телевиз нь сөнөнө үү сөгдөнө үү босно уу дэгдэнэ үү тэдний хэрэг гэж бодое?
Хувийн телевизүүдтэй болсон нь хүмүүсийн ард иргэдийн чөлөөтэй- ам цуурч, "жаргаж " наргиж үзэх эрх чөлөө нь агуйн ам шиг нээгдсэн гэж бодоё
Ам гавших эрхийг нь хязгааргүй өгсөн ч гэж бодоё.....Дураараа болог л дээ.
Хувьчлах бутлах булаах тараах юм ярьж л байгаа.
Сумласан чавхнууд нь дохио зангаагаар богинохон бодож дэлхийн юм чалчиж л байг.
Хувийн Телевиз бол явж явж хэн нэг хувь хүний л өмч.
Хувь хүн зах зээлийн нийгэмд амьдарч байгаа болохоор ашиг хонжоог л харж суугаа.
Мөнгө л өгч ашиг л олж байвал чөтгөрийн өвөрт орно уу өөрөө чөтгөр болно уу тэдний асуудал.
Дэлхийн бөмбөрцөг 200 аад улстай.
Тэр дунд баян нь ч байна ядуу нь ч байна.
Бүгдэд нь биш юм аа гэхэд олонхид нь Олон нийтийн Телевиз байгаад л байдаг Яагаад ?
Улс үндээстэн мөн л юм бол Үндэстэн ястан нь ярьдаг өөрийн хэлтэй соёлтой дуу хоолой болдог "юмтай" байх юм.

Өвөг дээдсээс өвлөсөн ёс журам заншилтай байна гэдэг Үндэстэн.байгаа хэрэг
Тэрнийгээ хэнд ч булаалгаж хэний ч соёлд уусгаагүй авч явах тангарагтай, байх аж.
Үндэстнийхээ дархлааг бэхжүүлсээр устаж уусч алга бололгүй амь бөхтэй оршдог учир жанцантай аж.
Түүнийг нь Үндэстэн оршин тогтнор амь сүнс гэлтэй.
Тэр эрхэм зүйлээ хадгалж хамгаалж өвлүүлж өсгөж байж Үндсэтэн оршдог.
Үндэстний цус нэг, үзэл нэг цэвэр байна гэдэг дархлаа.
Мөнгө хурааж байжихтай адилгүй зүйл.
Өөрийн өв соёл, түүхийг дараа дараагийн үедээ гинжин урвал мэт үргэлжлүүлэн чирч түлхэж зөөж явдаг нь Үндсэтний Радио Телевиз.
Товчдоо ийм амархан ойлголт
Үндэстэн өв соёл, гал хөсөө манаж байхын тулд Олон нийтийн Үндэстний Телевизээ хадгалдаг хамгаалдаг юм байна.
Тэр нь ядуу байна уу чадуу байна уу? задарсан, бутарсан байна уу хүн үздэг байна уу зүхдэг байна уу хамаа үгүй ? Гололмт нь уугиж байх ёстой. Үндсэтний дуу хоолой байх ёстой аж.
Айл гэрт урагдсан навсайсан хуучирсан гэрэл зургийн цомог байдаг байх аа
Хэнч хогий бункерт хаяж зүрхлэдэгүй нь Дээд өвөө, доод эмээ, ээж аав, эхнэр нөхөр, хамаатан ах дүүгийн хуучирсан халтартсан урагдсанч ч гэгээн дүртэй фото нь байдаг биз дээ.
Тэрнийгээ үзэж айл гэрийн залуу хүүхдүүд удам угсаа судар ах дүүгээ анд найзуудаа хайрладаг.
Үндесний Телевизийн үзүүлж байгаа юм нь түүнээс ер ялгаа юу байна.
Тэр нь айл гэрийн үнэт эрдэнэ.
Айл богоных нийлээд улсын үнэт эрдэнэ болно
Устгана сөнөөенө гэж байгаа залуу тэрс үзэлтнүүд минь, дутуу хөөрүү бодолтнууд минь бодол чинь богино санаа чинь саарал юм биш үү?
Яахав Үндэстнээ устгая гэж байгаа бол Өв соёл түүх бүх цаг үеийн дүрс дуу хоолойг нь хадгагалж байгаа Үндэстний овогтой Радио Телевизээ хог дээр хаялдаа ?
Түүнтэй хамт өв соёлын сан маань бас устана.
Энэ хэцүү цагт Хятадын нэг Хэбэй-Монгол муж, Америкийн харьяа Мизиури-Монгол штат болж цус маань аажимдаа шавхрана
Монгол гэдэг үнвэстэн байхгүй болно.. 100 жилийн л ажил.
Үндстний оюун санаа, өв соёлын Сан барьж байгаа энэ хоёр байгуулагага чинь зүйрлэж хэлбэл таны оюун санааны чинь хөх толбо юм шүү.
Үндэстнийхээ юм бүгдийн сөнөө,устга гээд байгаанууд нэг бол шуналын тулам, нөгөө бол хэн нэгний эрлийз эсвэл тархи толгой нь хамуурч угаалгасан эргүү дагзнууд.....ХАтуу хэлсэн бол уучлаарай.
Ер нь хоёр мянган төгрөг байтугай хорин мянган төгрөг өгсөн ч яадаг юм бэ.
Хөх тэнгэрийн дор хөх толботой цовоо Монголл байж л байвал бид Дэлхийн Үндээстэн эртнтий улсын нэг биз дээ.
Арай арай гэхэд бас олноос онцгойрч хошгирох гэсэн гэнэн хонгорууд газар авсан байна шүү.
Ойлгож байгаа л даа цаанаас нь сумлаад байгааг...
Монгол Үндэстэн байх юм уу үгүй юм уу ?
Хүсээд байгаа гоё гоё жаргаж үзэх ""юмаа" хувийн Телевизүүдээсээ үзчихээч дээ.
Манайх өнгө муу, зүс муу нь үнээн.
Харин Монгол тархи бодож, Монгол сэтгэлээр уярч, Монгол хэлээ хайрлаж ярьдаг шүү.
Юмыг энгийнээр бодох сайхан.
За тэгээд мөнгөө төлнө үү байна уу Ардчилсан нийгмийн ахар бодолтнууд минь өөрсдөө л шийд дээ.....?
Үндэстэн устсан цагт Хөх тэнгэрээс хүчирхэг сүнс бууж ирээд энэ шунал тэнэгийн бэрдүүдийг 9 үеэр нь -хуних- Монгол заяа хиймоь гэж байгаа л байх.
Оюун санааны өв соёлын дархлаагүй Үндэстнийг хэн Улс гэдэг юм бэ ?...
Танзаний ширэнгэд араатны хаан Арслан нэг муу янзагыг долоож долоож хүзүүг нь тас хазаж "котлет" болгодог шиг дээрэлхэх амьтан захаас мундахгүй.
Орос Хятадынхаа бүлээн бөөрөнд эвтэйхэн наалдаад Тусгаар тугаа бариад гэм халгүй хандсан зүг бүрт эв найртай явах маань өлзий болох бий. вий Бод Бод...........?.
Өв соёлгүй, хэл усгүй ,болж харьд уусвал амаа барих уу? амиа барих уу? юм юм л болох вий.
Богинохон бодолтой гэж яанам билээ зарим маань ?
Өөрийнх нь түрийвчнээс л мөнгө суйлсан юм шиг хашгичих юм.
Татавараас минь дээрэмдэл ээ л гэнэ .
Баасанддаг архины нь мөнгөнд хүрэх юм уу?
Нэг муу боодол бохь ч хураамжаас үнэтэй болсон хорвоо.
Тийм мундаг юм бол сар бүр сайн дураараа оочерлоод хэрэлдэж, уралцаад Татвараа хэл амгүй өгч л дөө
Битгий уурлаж, хараал ерөөл болоорой.
Үнэн ийм л байна.
Манай MNB-гийн "шонхорууд" аа?.....
Хэнээс юугаар дутсан юм бэ? Мөнгө үү, Магадгүй,Сэтгэл үү? Магадгүй юу юу? Тэгвэл...................................
Уран бүтээлд тархи толгойгоо дайчил л даа. Бас сэтгэл зүрхээрээ өгөөч ээ.
Шоолоод элдэвлээд байна ш дээ....

Ер нь уул уурхай түшсэн, суйлсан хэдэн том компани л Улсын төсөв бүрдүүлдэг гэж ярьдаг биз дээ.

Сэтгүүлч Г.Золжаргал СГЗ


Энэ бичвэрийг СГЗ Г.Золжаргалын фэйсбүүк дэх хуудсаас оруулав 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУ… 2026/09/18
АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ 2026/09/18
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 2026/09/17
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 2026/09/17
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 2026/09/17
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 2026/09/17
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… 2026/09/16
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/09/04
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг, оны эхнээс өссөн дүнгээр… 2026/09/01
МОНГОЛ БАНК: Хэрэглээний төлбөрийн мэдээлэл тухайн иргэний зээлжих зэр… 2026/08/28
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03