ХОТЫН ЭКС ДАРГЫН ЯРИАГ ТОЙМЛОЛОО

Admin
2024/05/03

Маниусын мэддэг юмнаас бүр аймар юм цаана нь болжээ. Тендерээс хамаагүй өмнө, УИХ дээр төсвийг нь батлаад дөнгөж 6-хан хонож байхад Тэнүүн-Огоо компани Солонгосын компаниас автуус авна гэсэн гэрээгээ хийцэн байвал яахуу? Төсвийг 2022 оны 11.11-нд баталж гэрээг нь 22 оны 11.17-нд хийчихсэн хаха.

Дараа нь хоёр дахь гэрээгээ 2022 оны 12 сарын 14-нд хийсэн. Тэгснээ тэрнийхээ дараа 12.20-нд л Хотын даргаар автобус авах захирамж гаргуулжээ.Өөрөөр хэлбэл худалдан авах эрх шилжүүлсэн гэсэн үг. Энэ бүхнийг Д.Сумъяабазар гэрчээр дуудагдан ярилцлагад орж байхдаа мэдсэн гэдгээ өөрийн биеэр ярьсан тул цаашид нууцлах, булзах аргагүй нэг үнэн бидэнд олдож байгаа юм. Мартуузай!

Хотын дарга бол энэ захирамжийг гаргаа л цаашаа оролцох хуулийн эрхгүй болдогоос гадна эрх шилжиж ирсэн тендерт угаасаа гарын үсэг зурах бараг боломжгүй шахуу юм байна. Ингээд Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхлантбаатар бүх юмыг хариуцаад явсан. Угаасаа энэ үйл явдлын өмнө шинээр тавигдаж очсон хүн юм байна. Тавьсан хүн нь Ж.Сүхбаатар. (Хэрэг илрэнгүүт Жавхлантбаатар өөрийгөө хутгалаад балайраад байсныг санаж байгаа биз дээ) Бас Нийслэлийн худалдан авах ажлын хэсэгт байсан Бат-Оргил нь Тэнүүн-Огоод ажиллаж байсан ч гэх шиг хаха. Арай л мафилаг уу?

За тэгээд хулхи сонгон шалгаруулалт нь явагдсан. Ямар ч тохиолдолд Тэнүүн-Огоо ялах варианттай. “Ялаад” автобуснуудаа эхнээс нь авчирсан. (Тэнүүн-Огоо өөрснөө автобусууыг унаж ирсэн жолооч нарын цалин дээр новшроод нэг нь уурандаа хуучин гэдгийг нь илчилсэн гэдэг яриа байдаг).

За энэ бүхэн яаж эхлээд, яаж өрнөв өө? Ийм том дүнтэй луйврын ард байсан хүч чадалтай хүн нь хэн бэ гээд хайнгуут Д.АМАРБАЯСГАЛАН руу аяндаа хөтлөгджээ. За энийг товчхон сийрүүлье:

  • Анх 2021 оны 5 сард Засгийн газраас Нийслэлийн төсвийг 420 тэрбумаас буулгахгүй гэсэн тогтоол гарч Оюук Сумьяа хоёр тэврэлдээд байсан даа. Тэр төсвийг нь 2022 оны 9 сард ЭЗХ сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ дарга Д.Амарбаясгалан нар  болиулцан юм байна. 420-оор хийгдэж байсан бүх ажлууд зогсцон.
  • Тэгэнгүүтээ оронд нь 340 тэрбум төгрөгийг 2022 оны 11-р сард “Түгжрэлийг бууруулах үндэсний хороо”-нд хуваарилж автуус авахаар болсон.
  • Амарбаясгалан 2022 оны 10 сард автобус компаниудаар Ерөнхий сайд эднүүсийг дагуулан явж баахан магтжээ. Дараа нь автобусныхантай өрөөндөө 4-5 удаа уулзаж хуралдсан байна. Тэнүүн огоогийн СЕО Эрдэнэбат нь Говь-Алтайн хүн. Амарбаясгалантай нэг нутаг.

За тэгээд өөр бас бус юмнууд ярьсан:

-Яамдууд ер нь хотод гай л болдог. Эрх мэдэл булаалдана. Би 74 тусгай зөвшөөрөл цуцалж, иргэдэд учирдаг хүнд суртал, хүндрэлийг арилгаж байхад яамдууд ганцыг ч хөдөлгөөгүй.

-Би зүгээр нэг Хотын дарга байсан гэж дурдагдахыг хүсээгүй. Би том зорилготой хотод ирсэн.

-Тендерийн хуулиар хамгийн бага үнэ өгсөн нь ялдаг. Ингээд хамгийн чанаргүй ажил хийгдэж юмнууд амархан эвдрээд байна.

-Евро 2 стандартын автобусыг Евро-5 гэж “зохицуулсан” Жавхлантбаатартай тааралдвал би цохиж унагана. (Ер нь яг Сумъяагийн хамар дор болсон энэ “илбэнд” мань эр их л бухимдсан бололтой байдаг)

-2000 оноос автуусны маапаан эхэлсэн. Бадамжунай хүртэл “мийкрүүд” зохицуулсан байдаг.

-Ер нь олон улстөрчид автуустай, тэрийгээ автуус компаниудад тавьцан байдаг юм байна. Нэг автуусны нэг сарынх нь ашиг 10 сая төгрөг. Дээр нь улсаас жил бүр 200 тэрбумын татаас хувааж авна. 

-Нийтийн тээвэр бол ужгирсан юмны нэг л салаа шдээ. Хот байгуулалт, газрын алба гээд аймар газрууд байгаа.

-Сүхбаатарыг үүний зохион байгуулагч гэж бодохгүй бна. Өөрөө ч хууртсан байх магадлал их. Энэ ажилдаа өөрөө их дургүй ирсэн. Төсөв тавья гэхэд дургүйцэж байсан. Гэсэн ч төсөв тавьсан, анхнаас нь зохион байгуулаад хийгээд байж. Үүнд Амарбаясгаланг би хардаж байна.

-Би Хотын намаа удирдаж орон нутгийн сонгуульд ялсан тул дүрмээрээ Хотын дарга болон алба буурч ажлаа авсан.

-Ногоон автуусны асуудал Засаг огцруулах хэмжээнд очсон тул би өөрөө ажлаа өгсөн


-Би Уул уурхайн сайд байхдаа Таван толгой орд дээр олон улсад IPO гаргах гэж их зүтгэсэн. Тэгсэн бол бүх санхүү, үйл ажиллагаа нь шилэн болж өнөөдрийн ийм их хулгай гарахгүй байсан.  

-Авилга хорооллын ард цагдаа нар байгаа.

-Нам зөвшөөрвөл би Сонгино Хайрхан дүүрэгтээ нэр дэвшинэ

Ерөнхийдөө нэг товчхоон тоймловол ийм ярилцлага болов. Үнэн мөнийг дэнслэх өдөр ирэх биз. Нэг л зүйлийг харж авахад ямар ч байсан МАН дотор улс төрийн соёл, хариуцлага хүлээдэг болох гэгээлэг өдрүүд ойртож байгаа юм байна, үүнийг Д.Сумъяабазар хуйх зааж эхлүүлсэн юм байна. Багийн өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэг угаас амар шийдвэр биш ч гэсэн хувь хүний ёс зүй, улс төрийн эрүүл үзэгдэл талаасаа бол хэвшүүлмээр үйл явдал мөн билээ. 

П.Сүндэр 

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

EXIT NEWS
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… 2026/03/24
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… 2026/03/24
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  2026/03/24
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар 2026/03/24
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 2026/03/24
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17
УИХ-ын гишүүн хүний амь аварчээ... 2026/03/14
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... 2026/03/12
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  2026/03/12
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10
ИЗНН-ын гишүүд өнөөдөр Онц Их хурлаа хийж намын дарга Б.Батбаатарыг на… 2026/03/09
​Ломбардны эзэн өс хонзонгийн сэдлээр улсын байцаагч 6 хүүхэдтэй эмэгт… 2026/03/09
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/09
​Гашуунсухайт болон Ханги боомтоор нийт 2 сая тонны босго давсан экспо… 2026/03/09
​Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр АН… 2026/02/27
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн … 2026/02/27
Э.Батшугар: АН төрийн мэдээллийн Хур системээс мэдээлэл татаж Хувь хүн… Өчигдөр
Нийслэл энэ онд 600 тэрбумаас 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилла… Өчигдөр
Улсын аварга Ч.Санжаадамба Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ 2026/02/17
​Валентины баяраар болсон зодоонд Б.Амарсайханы оролцоо байгаа эсэхийг… 2026/02/17