E-MONGOLIA 4.0 ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАРЫН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

Admin
2024/05/07

Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн шинэчилсэн, хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг E-Mongolia 4.0 хувилбарыг “И-Монгол академи” УТҮГ хөгжүүлэн өнөөдөр буюу 05 дугаар сарын 07-ны өдөр нээж байна. E-Mongolia 4.0 нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал болон УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, төр болон хувийн хэвшлийн төлөөлөл 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” урт хугацааны нэгдсэн бодлогын баримт бичигтэй болж, “Цахим Монгол” зорилтыг дэвшүүлж цахим шилжилтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-г 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх боломжтойгоор анх олон нийтэд танилцуулж байсан.

Тэгвэл өнөөдөр 86 байгууллагын 1233 үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлсэн төдийгүй 1.8 сая хэрэглэгчтэй болсон нь Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 70 гаруй хувийг эзэлж байна. Түүнчлэн иргэд 4 жилийн хугацаанд нийт 46 сая удаагийн амжилттай үйлчилгээг E-Mongolia системээр дамжуулан авсан байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гаар үзүүлсэн нийт үйлчилгээ нь 922 тэрбум төгрөгийн шууд бус зардлыг хэмнэсэн бол 2024 онд 144 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэжээ.

“E-Mongolia 2.0” хувилбарыг 2021 оны 09 дүгээр сарын 17-нд танилцуулж байсан. Үүний үр дүнд иргэд E-Mongolia гар утасны аппликэйшныхаа профайл хэсгээс иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, жолооны үнэмлэх, зээлийн мэдээлэл, татвар, үнэт цаас, хувьцаа, нийгмийн даатгал зэрэг 6 төрлийн 9 үйлчилгээний мэдээллийг өөрөө харах боломжтой болсон.

Үүний дараа “И-Монгол академи” УТҮГ-аас “E-Mongolia 3.0” хувилбарыг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэд олон нийтэд танилцуулж албан ёсоор нээсэн билээ. Тус хувилбараар цоо шинэ өнгө төрх, дэд бүтцийн сайжруулалт, хүртээмжтэй байдал, сонордуулга, төрд байгаа мэдээллээ хянах боломж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шинэчлэл хийн хэрэглээнд нэвтрүүлсэн билээ.

Өнөөдөр шинээр хэрэглээнд нэвтрүүлж буй E-Mongolia 4.0 шинэчилсэн хувилбараараа хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг ухаалаг үйлдлүүдийг танилцуулж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн интерфэйсийн өөрчлөлтөөр тээврийн хэрэгсэл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, эзэмшил бүхий аж ахуйн нэгжийн бүхий л мэдээллийг профайл хэсэгт тусгай талбарт байршууллаа. 

Зээл авах, виз мэдүүлэх, бичиг баримт захиалахад шаардлагатай лавлагаа тодорхойлолтуудыг иргэдийн хэрэгцээнд тулгуурлан багцалсан үйлчилгээнүүд хэлбэрээр санал болгодог болов. Мөн өөрийн авах үйлчилгээгээ дуу хоолойгоо ашиглан хайх боломжийг хиймэл оюунд тулгуурлан бий болгосноор хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байна.

Замын хураамж, тээврийн болон жолоочийн торгууль, үер ус, угаарын хийн мэдрэгчийн мэдээллийг ухаалаг мэдэгдэл хүргэх системийн тусламжтай хүргэдэг боллоо. Тухайлбал, угаарын хийн мэдрэгч утаа мэдрэх үед анх төхөөрөмж бүртгүүлсэн иргэний E-Mongolia гар утасны аппликэйшнд мэдэгдэл очих ба хэвийн болтол 20 секунд тутамд мэдэгдэл илгээнэ.

Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд E-Mongolia 4.0 хувилбараар эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэвтрүүллээ. Өвчний оношид тохирсон эмнэлгийг сонгох, шинжилгээ болон дүрс оношилгооны хариу харах, эмийн жорын түүхээ харах, AR технологи ашиглан эмийн танилцуулгыг үзэх зэргээс гадна жирэмсэн үеийн бүхий л үйл явцаа хянах боломжийг бүрдүүлэв. Түүнчлэн дархлаажуулалтын мэдээллийг хянах хэсгээр дамжуулан шинээр төрсөн нярайгаас эхлээд заавал хийх үндэсний товлолт дархлаажуулалтаа хянах юм.

Тухайн иргэний E-Mongolia системд нэвтэрсэн түүх, бүртгэлтэй төхөөрөмжийн мэдээллийг “хандалтууд” хэсгээс он, сар, цаг, минуттай нь харах боломж нэмэгдлээ.  Мөн “туслах цонх” хэсэг нэмэгдэж системээс гарах болон dark mode тохиргоог хийхэд илүү хялбар болсон.

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Монголнэт” ХХК-тай хамтран E-Mongolia системийн хэрэглэгчид хоорондоо чат бичдэг болсноор E-Mongolia 4.0 хувилбар иргэд олон нийтийн хэрэглээнд амжилттай нэвтэрч байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… 2026/03/24
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… 2026/03/24
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  2026/03/24
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар 2026/03/24
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 2026/03/24
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17
УИХ-ын гишүүн хүний амь аварчээ... 2026/03/14
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... 2026/03/12
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  2026/03/12
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10
ИЗНН-ын гишүүд өнөөдөр Онц Их хурлаа хийж намын дарга Б.Батбаатарыг на… 2026/03/09
​Ломбардны эзэн өс хонзонгийн сэдлээр улсын байцаагч 6 хүүхэдтэй эмэгт… 2026/03/09
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/09
​Гашуунсухайт болон Ханги боомтоор нийт 2 сая тонны босго давсан экспо… 2026/03/09
​Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр АН… 2026/02/27
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн … 2026/02/27
Э.Батшугар: АН төрийн мэдээллийн Хур системээс мэдээлэл татаж Хувь хүн… Өчигдөр
Нийслэл энэ онд 600 тэрбумаас 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилла… Өчигдөр
Улсын аварга Ч.Санжаадамба Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ 2026/02/17
​Валентины баяраар болсон зодоонд Б.Амарсайханы оролцоо байгаа эсэхийг… 2026/02/17