Ө.Золбаяр: 4 жилийн хугацаанд 84 сая ширхэг мод тарьж ургуулаад байна

Admin
2024/10/09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 120 сая мод тарихаас шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьж ургуулаад байгааг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдээллээ. 

2021-2024 он бол тус хөдөлгөөний бэлтгэл үе шат бөгөөд Улаанбаатар хот болон аймгууд 680 сая мод тарьж ургуулах амлалт авснаас Сэлэнгэ аймаг 17 сая орчим мод тарьснаараа тэргүүлж яваа аж. Уул уурхайн томоохон 22 аж ахуйн нэгж 9.2 сая мод тарьсны зэрэгцээ дүйцүүлэх хэлбэрээр 24 орчим сая, нийт 33 сая орчим мод тарьсан байна. Тарьж ургуулсан модныхоо тоогоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бусдыгаа манлайлж буй. Үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх, бусад шаардлагатай хөрөнгө оруулалтыг дүйцүүлэн тооцох хэлбэрээр “Оюу Толгой”, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай хамтран ажиллаж байна. Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд “Тэрбум мод” санд жил бүр 2 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөхөө батламжилсан. Мөн 88 сая мод тарих бөгөөд салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, 5.2 их наяд төгрөгийн зээл олгох юм байна. 

2024 онд улсын төсвийн хөрөнгөөр:

  • 4000 га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах зорилгоор 3.1 сая мод тарих,
  • 8 сая га талбайд ойн зохион байгуулалтын ажил хийж, ойн төлөв байдлыг үнэлэх
  • Түймрийн 500 км халз болон шороон зурвас шинээр байгуулж, өмнө байгуулсныг сэргээх,
  • 330 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэн, 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс сэргийлэх,
  • 3 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх,
  • 130 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах,
  • Мод үржүүлгийн газруудад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдэж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэр танилцуулах хэвлэл… Өчигдөр
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-05 Өчигдөр
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03
"Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлнэ 2026/07/30
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ 2026/07/30
"WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone тасалбар бүрэн дуус… 2026/07/30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна 2026/07/30
Байлдан дагуулсан 10 жилээ дүгнэж, дараагийн 10 жилийг эхлүүлэх “WOLF … 2026/07/28
ТӨВ АЙМАГТ ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ Т… 2026/07/28
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 2026/07/06
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2026/06/22
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2026/06/22
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11
​БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХҮҮХДЭД ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БОЛОХУЙЦ БАЙРШЛУУДАА ИЛРҮҮЛЖ, Х… 2026/06/11
​УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна 2026/06/11
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ ахмадуу… 2026/06/11
​Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа 2026/06/11