Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулна

Admin
2025/03/10

Хаврын тэргүүн сартай зэрэгцэн Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр “Хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах” сэдвийн хүрээнд хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтад Элчин сайдын яамд, олон талт хөгжлийн түншүүдийн 38 төлөөлөгч хүрэлцэн ирлээ. 

Энэхүү зөвлөлдөх уулзалтаар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн орчинд тулгарч буй бэрхшээлийг арилгах, бизнес эрхлэлтийг хялбарчлах, хувийн хэвшлийн салбарыг бэхжүүлэх зэрэг асуудлаар нээлттэй санал солилцож, талуудын харилцан ойлголцлыг бэхжүүлсэн үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Өнгөрсөн 2024 онд манай улсын эдийн засаг 5 хувиар өсөж, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 80 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6,890 ам.долларт тус тус хүрлээ. Түүнчлэн гадаад худалдаа 12.1 хувиар өсч 27.4 тэрбум ам.долларт, гадаадын шууд хөрөнгө оруулалт 13.3 хувиар өсч 4.0 тэрбум ам.долларт, гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд буюу 5.5 тэрбум ам.долларт тус тус хүрсэн нь худалдаа, үйлчилгээний салбар эргэн сэргэн идэвхжин, татварын орлого сайн бүрдсэнтэй холбоотой байсныг ЭЗХС онцолж байлаа. 

Монгол улсын Засгийн газраас 14 Мега төслийг хэрэгжүүлэхээ олон улсад зарлаад байгаа энэ үетэй зэрэгцэн эдийн засгийн нөхцөл байдал, зээлжих зэрэглэл сайжирч байгаа учраас зөвхөн уул уурхайн бус, бусад салбарууд руу чиглэсэн импортыг орлож, экспортыг дэмжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, дотоод санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх өргөн бөгөөд таатай болгох боломжийг бүрдүүлэх бүхий л нөхцөлөөр ажиллаж байгааг Л.Гантөмөр сайд хэлсэн үгэндээ дурьдаад, хөрөнгө оруулагчидтай хөдөө аж ахуй, эрчим хүч, төмөр замын томоохон төслүүд, үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэх томоохон төслүүдэд  Хөгжлийн түншүүдийн туслалцаа, мэргэшил, ур чадвар, хамтын ажиллагаа үнэлэшгүй хувь нэмэр оруулах учраас цаашдаа ч тэдний санал шүүмжлэлийг хүлээн авч хамтын ажиллаагааны уялдааг хангах, хамтран ажиллах механизмыг сайжруулах зөвлөлдөх уулзалтыг сэдэвчилсэн байдлаар тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 2026/10/07
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06