Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижууллаа

Admin
2025/12/02

Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан.

Банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2025 оны 8 дугаар сарын хүү болох 8.9 тэрбум төгрөгийн орлогыг санд хүлээн авч,нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг дахин арвижууллаа. Өмнө нь 5,6,7 дугаар сарын хүү болох 26.1 тэрбум төгрөгийг хүлээн авсан ба одоогийн байдлаар нийт 35 тэрбум төгрөгийн хүүгийн орлого хүлээн аваад байна.
Энэхүү хадгаламжийн хугацаанд нийт 105.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох юм.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 7 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг 8 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн тус тус баталсан. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 22 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 22 цагийн өмнө
​Малчид, иргэдийн анхааралд! 22 цагийн өмнө
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 22 цагийн өмнө
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 2026/10/07
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 2026/10/06
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 2026/10/06
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 2026/10/05
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/10/05
​Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 273.9 мянган тонн үр тариа хураан а… 2026/10/05
Т.Даваадалайтай холбоотой гэгдэх "авлигын" хэргийг шүүхэд шилжүүлжээ 2026/10/05
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжи… 2026/10/04
С.Наранцогт: Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтг… 2026/10/03
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тө… 2026/09/30
"Улсын хэмжээнд 257 мянган тонн бензин, шатахуун хилээр орж ирсэн" гэж… 2026/09/30
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 60 хувьтай үргэлжилж байна 2026/09/30