Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт 126 сурагч хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

Admin
2026/05/25

Төрийн үйл хэрэгт хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа хууль тогтоох үйл ажиллагаа, хүний эрхийн ойлголт, мэдлэгтэй, парламентын боловсролтой иргэн бэлтгэх “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн 126 сурагч хамрагдаж, өнөөдөр /2026.05.23/ гэрчилгээгээ гардан авлаа.

Тав дахь удаагаа хэрэгжиж байгаа тус хөтөлбөр энэ жилийн хувьд "Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба Өсвөр үе" буюу "WASH AND TEENS" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж дууслаа. 

Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын дарга С.Бямбацогт оролцож хэлсэн үгэндээ, Монгол орон даяар, үндэсний хэмжээнд 2021 оноос хойш хэрэгжиж эхэлсэн өсвөр үеийнхний хөгжил, парламентын оролцоог дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрт 600 орчим сурагч хамрагдаж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хүүхэд залуучуудын нийтлэг эрх, үүргийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх, хууль санаачлах, боловсруулах, батлах үйл явцад хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувь хүний хөгжлийн чадваруудаа дээшлүүлж, нөлөөллийн ажил хийх арвин туршлагыг хуримтлуулжээ. Өнөө жилийн хөтөлбөрт оролцогсод зөвхөн нөлөөллийн ажлаараа 600 сургууль, цэцэрлэгийн хүүхдэд 546 удаа уулзалт, сургалт зохион байгуулж, 54 мянга орчим хүүхдийг хамруулсан нь “Өсвөрийн парламент” хөтөлбөр цар хүрээгээ тэлж байгааг илтгэнэ. Цаашид энэхүү хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлснээр нийгмийн идэвхтэй, хариуцлагатай, парламентын оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд бодит үр дүн гарна гэж бид үзэж байна гэсэн юм. Мөн тэрбээр, ирэх 7 хоног УИХ хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой та бүхний өмнө тулгамдсан асуудал, тэдгээрийг зохицуулахад шаардлагатай хуулийн төслүүдийг хэлэлцэх болно. Жил бүрийн 5 дугаар сарын сүүлчийн 7 хоногийг УИХ хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг уламжлал бий болгоно хэмээн онцоллоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэж, санхүүгийн бие даасан б… 2026/11/17
​Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй 2026/11/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэж өгөөд жирийн и… 2026/11/17
​Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө  2026/11/17
СЭТГҮҮЛЧ Б.ДАВААХҮҮГИЙН ЦАГДАН ХОРИХ АРГА ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ЭСЭХИЙГ БААС… 2026/11/17
УР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ МАЛЧДЫН ХҮНИЙ ЭРХЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГ СУДАЛ… 2026/11/17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх… 2026/11/03
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 10 цагийн өмнө
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 17 цагийн өмнө
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 17 цагийн өмнө
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… Өчигдөр
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19