16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан өргөдөл гаргажээ

Admin
2026/06/09

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танаа,

Гөлгөө овогтой Отгонтуяа миний бие 1986 оны 04-р сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 9 хүүхэдтэй айлын отгон охин болон мэндэлсэн. 2007 онд нөхөртэйгөө гэр бүл болж миний охин Ч.Шинэсаран энэ хорвоод мэндэлсэн билээ. Миний охин сурлага, урлаг, спортоороо гоц авьяастай найз нөхдөдөө найзархаг, тусархуу ээж аав, эмээ өвөөгийн хайр халамжид өсөж торнисон сайн, сайхан охин болж өссөн.Гэвч гараасаа хөтлөх ганц охин үрийг минь Ц.Дагвадорж, Э.Номин-Эрдэнэ Э.Ган-Эрдэнэ гэх 3 балмад хэрцгий алуурчид амь насыг нь хүний ёсноос гадуур харгис хэрцгийгээр хөнөөж бидэнд нөхөж баршгүй зовлонг авчирлаа.Гэмт хэрэг гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд миний бие Мөрдөн байцаах газар, Прокурор, Авлигатай Тэмцэх газар, Монгол Улсын Их Хурлын дарга, МУ-ын Ерөнхий Сайдад хандаж Анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүхээр охины минь амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт оролцсон Э.Номин-Эрдэнэ Э.Ган-Эрдэнэ гэх этгээдүүдийг анхнаас нь хохирогчийн статустайгаар тогтоон шалгасны улмаас хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байна.

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа гэмт хэрэг бүртгэгдсэн өдрөөсөө л хууль зөрчиж явагдсан нь хэргийн хавтаст хэрэгтэй танилцах явцад харагдаж байна.

16-хан настай охины минь амь насыг хохироосон эрүүгийн хэрэгт 2026 оны 01-сарын 23-нд анхан шатны шүүхээс Э.Ган-Эрдэнэ Э.Номин-Эрдэнэ нарт хамаарах эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж, улмаар 2026 оны 05-р сарын 11-нд, Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд энэхүү хэрэгт шударга ёс бүрэн тогтоогдсон гэдэгт итгэхэд бэрх нөхцөл байдлууд байна.

Учир нь:

Хэргийн газрыг Цагдаа нар хамгаалалтад авалгүй, гэмт хэрэгт хамтран оролцогч Э.Ган-Эрдэнэгийн ээжийг оруулж, дуут бичлэг хийсэн, хэргийн газар анхны мэдүүлгийг авахдаа хэрэгт хамтран оролцогч Э.Ган-Эрдэнэ Э.Номин-Эрдэнэ нарыг тусгаарлан тус тусад нь мэдүүлэг аваагүйн улмаас гэмт хэрэгтнүүд ял завшихад хүрээд байна. Гэмт хэрэгт хамтрагч Э.Номин-Эрдэнэ алуурчин Э.Дагвадорж эмэгтэй З-гийн амь насыг хохироон гэрт нь нөгөө өрөөнд нуусан байсныг мэдэж байсан хэрнээ хохирогч З-гийн гэрт хэд хэдэн удаа очиж хамт хонож харьцаатай байсан, миний охины амь насыг бүрэлгэж байхад хүн алж үзэхийг мөрөөддөг байснаа ярин инээж суух, мөн охины минь цогцостой, ЁС БУС! хандаж чемоданд хийж байхдаа би мундаг байна уу гэж инээж суугаа, мөн хэрэгтэн Э.Ган-Эрдэнэ охины минь хоолойг Ц.Дагвадорж цахилгааны утсаар боох үед утасны нөгөө үзүүрээс татаж тусалсан зэрэг нь нь хавтаст хэрэгт ил тод байсаар байтал энэ 2 этгээдийг хохирогчоор тогтоосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн, бодитой, тал бүрээс нь үнэлээгүй гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд явагдаагүй, хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг хангалттай шалгаагүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэг дуусаагүй, магадлал гараагүй байхад зөвлөлдөх тасалгааны нууцтай холбоотой мэдээлэл задарч нэр бүхий сайтууд, Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ гэх мэдээлэл тавьсан нь миний зүгээс үндэслэл бүхий эргэлзээ байсан учраас тухайн сайтуудыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан ч хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзэн Прокурорын байгууллага руу шилжүүлжээ. Миний гар дээр Давж заалдах шатны шүүхийн хуралдааны протокол байгаа ба уг протоколд шүүхийн магадлал хэдэн цаг, хэдэн минутад албан ёсоор уншигдсан нь тодорхой тусгагдсан байгаа. Энэ нь Шүүхийн зөвлөлдөх тасалгааны нууц задруулсан байж болзошгүй үндэслэл бүхий нөхцөл байдлууд гэж би үзэж байгаа учраас Шүүхийн хараат бус байдал, зөвлөлдөх тасалгааны нууц нь шударга шүүхийн үндсэн баталгаа гэж баттай итгэдэг иргэн хүний хувьд АТГ-т гомдол гаргасан билээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр хэвээр үлдээсэн талаар гаргасан дүгнэлт нь миний гаргасан гомдол, тайлбар, үндэслэл бүрд хангалттай хариулт өгч чадаагүй гэж үзэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний зүгээс энэхүү асуудлуудыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан боловч дээрх нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн шалгаж, үнэлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Иймд миний гаргаж буй гомдол, хүсэлтийг хүлээн авч, холбогдох байгууллагуудад уламжилж, хуульд заасан хүрээнд анхаарч үзэхэд дэмжлэг үзүүлж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Танаас хичээнгүйлэн хүсэж байна гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

EXIT NEWS
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03
"Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлнэ 2026/07/30
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ 2026/07/30
"WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone тасалбар бүрэн дуус… 2026/07/30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна 2026/07/30
Байлдан дагуулсан 10 жилээ дүгнэж, дараагийн 10 жилийг эхлүүлэх “WOLF … 2026/07/28
ТӨВ АЙМАГТ ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ Т… 2026/07/28
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… Өчигдөр
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2026/06/22
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2026/06/22
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11