Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна. Инфляцын түвшин 2026 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 11.2 хувь гарсны 6.4 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан бол гутал хувцас, бөс бараа, тээвэрлэлт, боловсролын үйлчилгээ үлдсэн хувьд нь нөлөөлсөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
