Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа

Admin
1 цагийн өмнө

Улсын онцгой комиссын II хуралдаан өнөөдөр (2026.09.29) болж, эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд 21 аймагт ажилласны дагуу орон нутагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлж, өнөөдрийн байдлаар шийдвэрлэлтийн явц 60 орчим хувьтай байна.

Мөн улсын хэмжээнд мал тооллогыг технологийн дэвшлээр бодитоор явуулж, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоо гарган эргэлтэд оруулах, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгааг дурдлаа.

Түүнчлэн, цаг уурын урьдчилсан төлөв мэдээллээр хүйтний улирлын ихэнх сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас харьцангуй дулаан ч хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгааг мэдээлэв.

Мөн шүлхий өвчний улмаас зориудаар Баян-Өлгий аймагт 2764 толгой мал устгасан бөгөөд нийт үнэлгээ 4.7 тэрбум төгрөг, Ховд аймагт 1391 толгой мал устгасан бөгөөд нийт үнэлгээ 1.9 тэрбум төгрөг, нийт 6 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Үүнд:

• Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой нэгдсэн мэдээлэл гаргах,

• Мал тооллогын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх,

• Орон нутгийн дулааны станцуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах,

• 2027 онд Шинэ хоршоо хөдөлгөөнийг өөрчлөн, шинэчлэн явуулахад шаардлагатай зээлийн мэдээлэл, санхүүжилтийн судалгаа нэгдсэн үнэлгээ мэдээллийг гаргаж танилцуулах,

• Цас, мөс тогтох, гэнэтийн дулаарал, хүйтрэлтэй холбоотой эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах,

• Гамшиг, цаг агаарын аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээ авах, иргэдийн аюулгүй байдлыг хангах бэлэн байдлыг сайжруулах,

• Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргах, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах,

• Улсын хэмжээнд иргэд, хүүхэд, олон нийтэд учирч болзошгүй стандартын бус нөхцөл, эрсдэлийг бууруулах, нэн шуурхай шийдвэрлэх нэгдсэн аян зохион байгуулахтай холбоотой бэлтгэлийг хангах,

• Эрчим хүч, дулааны найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлээр тус тус үүрэг даалгавар өглөө 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​Дэлхийн ЗҮРХНИЙ ӨДӨР 1 цагийн өмнө
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралд… 1 цагийн өмнө
Зөөврийн цэнэглэгч шатсаны улмаас Lufthansa компанийн онгоц ослын буул… Өчигдөр
“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучуудын театрт … Өчигдөр
ЯПОН УЛСЫН САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
“18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕД, СУРРОН УНАХГҮЙ БАЙХ ХУУЛЬ ЭЦЭС… Өчигдөр
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖСЭЭС 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
Хотын албан татварыг 1% болгон бууруулахаар​ Д.Ихбаяр, Б.Пүрэвдагва на… 2026/09/23
“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэ… 2026/09/23
ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧИЙНХАА ТООГ 15 ХУВЬД ХҮРГЭСЭН ЦӨӨХӨН ОРНЫ НЭГ … 2026/09/23
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 6 тэрбум төгрөгийг албадан гаргу… 2026/09/23
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ 2026/09/22
ЭХЗХ-ны даргыг шинээр томиллоо 2026/09/22
Төв аймагт урлагийн салбарынхны бэсрэг наадам боллоо 2026/09/22
НИЙСЛЭЛИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА 2026/09/22
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ 2026/09/22
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУ… 2026/09/18
АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ 2026/09/18
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 2026/09/17
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 2026/09/17
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 2026/09/17
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 2026/09/17
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… 2026/09/16
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11