Эрүүл мэндийн яамны танилцуулсан мэдээллээр 2026 оны есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн нийт 301,578 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна. Ингэснээр үндэсний хэмжээнд дархлаажуулалтын хамралт 60 хувьд хүрээд байгааг албаныхан мэдээллээ. Энэ жилийн томуугийн дархлаажуулалтыг бүс нутгаар нь авч үзвэл, Улаанбаатар хотод вакцинжуулалтын явц 65. хувьтай байгаа бол орон нутагт хамралт 53.7 хувьтай үргэлжилж байна.
Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулж байгаа бол аймгуудаас Дорнод аймаг хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
Нийслэлийн хэмжээнд:
Орон нутгийн хэмжээнд:
Томуу, томуу төст өвчний эрсдэлээс хамгаалах, хүндрэлээс сэргийлэхэд бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь чухал хэвээр байна. Хүүхдийн насны бүлгээр хамралтын хувийг танилцуулбал, 6 сартайгаас 1 нас хүртэлх 65 хувь, 1-2 нас хүртэлх 36 хувь, 3-6 нас хүртэлх 81.5 хувьтай байна.
Уг үзүүлэлтээс үзэхэд 1-2 хүртэлх насны хүүхдийн вакцинжуулалт харьцангуй сул байгаа тул эцэг эхчүүдийг илүү идэвхтэй байхыг уриалж байна. Эрүүл мэндийн яамнаас томуугийн вирусийн идэвхжил, дэгдэлт нэмэгдэхээс урьтаж, амжиж хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулахыг зөвлөлөө.