Прокурорын байгууллагаас Т.Даваадалай нь Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байхдаа төрсөн дүү, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨУТҮГ-ын Метро төслийн менежерээр ажиллаж байсан Т.Мөнхдалай нарын хүмүүстэй бүлэглэн 2024-2025 онд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон хамаарал бүхий этгээдүүддээ нийт 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон гэж үзжээ.
Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон нийт 2.6 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, ашиглан мөнгө угаасан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт /мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Улмаар хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.