“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Admin
Өчигдөр

\Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян орон даяар үргэлжилж байна.

Аяны хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д 42 байгууллагын 1,072 хүн найман төрлийн 3,000 мод тарилаа.

Мод тарих өдрүүдэд зориулж Ойн газар Улаанбаатар хотын есөн байршилд найман төрлийн навчит болон шилмүүст модны 400 мянган суулгацын дэмжлэг үзүүлж байна.

Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн 10 дугаар сарын 05-18-ны өдрүүдэд болно.   

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгууд 78, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 50, төрийн болон хувийн хэвшлийн бусад байгууллага 12, нийт 140 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, ургуулаад байна. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 113.8 сая тарьц, суулгацын нөөц, 21.6 тонн үрийн нөөцийг бүрдүүлж, 1,264 ойн инженер, 6,354 ойжуулагч, техникч бэлтгэжээ.  Ойн салбарт 650 гаруй мэргэжлийн байгууллага байдгийн 43 хувь нь мод үржүүлгийн чиглэлийнх юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарихын зэрэгцээ ойн санг хөнөөлт шавж, өвчлөл, доройтлоос хамгаалах ажил үргэлжилж байна.  Энэ жил 16 аймгийн 130 гаруй сумын 2.4 сая га талбайд ойн хөнөөлт шавж тархалтын судалгаа хийхэд 256.5 мянган га талбайд голомт үүссэнийг тогтоосон. Энэ дагуу агаарын хөлөг, үүргийн шүршигч, гэрлэн урхи, механик арга болон дрон ашиглан 133.5 мянган га талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийжээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 36, 41 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Нарангийн энгэр, Баянзүрх дүүргийн 21, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Цагаан давааны хогийн цэгийг ойжууллаа. Ингэснээр доройтсон газар нөхөн сэргэж, нийслэлийн ногоон байгууламж нэмэгдэн, хөрс, агаарын бохирдол буурч, хотын иргэдийн амьдрах орчны чанар сайжирчээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 54 минутын өмнө
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 1 цагийн өмнө
​Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 273.9 мянган тонн үр тариа хураан а… 1 цагийн өмнө
Т.Даваадалайтай холбоотой гэгдэх "авлигын" хэргийг шүүхэд шилжүүлжээ 1 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжи… Өчигдөр
С.Наранцогт: Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтг… 2026/10/03
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тө… 2026/09/30
"Улсын хэмжээнд 257 мянган тонн бензин, шатахуун хилээр орж ирсэн" гэж… 2026/09/30
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 60 хувьтай үргэлжилж байна 2026/09/30
"​Хурд" хамтлаг 35 жилийн ойдоо зориулж "Норсон зүрх" мюзиклыг бүтээж … 2026/09/30
​Дэлхийн ЗҮРХНИЙ ӨДӨР 2026/09/30
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралд… 2026/09/30
Зөөврийн цэнэглэгч шатсаны улмаас Lufthansa компанийн онгоц ослын буул… 2026/09/28
“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучуудын театрт … 2026/09/28
ЯПОН УЛСЫН САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/09/28
“18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕД, СУРРОН УНАХГҮЙ БАЙХ ХУУЛЬ ЭЦЭС… 2026/09/28
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖСЭЭС 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
Хотын албан татварыг 1% болгон бууруулахаар​ Д.Ихбаяр, Б.Пүрэвдагва на… 2026/09/23
“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэ… 2026/09/23
ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧИЙНХАА ТООГ 15 ХУВЬД ХҮРГЭСЭН ЦӨӨХӨН ОРНЫ НЭГ … 2026/09/23
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 6 тэрбум төгрөгийг албадан гаргу… 2026/09/23
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ 2026/09/22
ЭХЗХ-ны даргыг шинээр томиллоо 2026/09/22
Төв аймагт урлагийн салбарынхны бэсрэг наадам боллоо 2026/09/22