ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

Admin
54 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн багш, ажилтан, суралцагчидтай уулзав.

Ерөнхийлөгч, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд коллежийг төгсөгчид болон одоо суралцаж байгаа, ирээдүйд суралцах оюутнууд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, сурлагын амжилт хүсэн ерөөв.

Ерөнхийлөгч мөн орон даяар үргэлжилж байгаа “Бүх нийтээр мод тарих намрын аян”-ы хүрээнд оюутнуудтай хамт мод тарилаа.

Политехник коллеж 1973 онд Ойн техник мэргэжлийн сургууль нэртэй байгуулагдсан түүхтэй. Нарийн мужаан, уулын тракторчийн 2 ангитай, 60 сурагч, 2 багш, удирдах ажилтантай байсан бол өдгөө 42 багш, 32 ажилтантай, 650 гаруй оюутантай болжээ.   

2026-2027 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 20, техникийн боловсролын 5 хөтөлбөрөөр сургалт явуулж байна.  

Коллеж хичээлийн 2 хичээлийн байртай, 150 хүүхдийн дотуур байр, номын сан, компьютерийн 2 лаборатори, мэргэжлийн онолын 15 танхим, дадлагын 14 газар, 12 кабинет, спорт заалтай.

Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд тус коллежийг 38 мэргэжлээр 16,000 гаруй хүн төгсөн гарчээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 54 минутын өмнө
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 1 цагийн өмнө
​Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 273.9 мянган тонн үр тариа хураан а… 1 цагийн өмнө
Т.Даваадалайтай холбоотой гэгдэх "авлигын" хэргийг шүүхэд шилжүүлжээ 1 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжи… Өчигдөр
С.Наранцогт: Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтг… 2026/10/03
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тө… 2026/09/30
"Улсын хэмжээнд 257 мянган тонн бензин, шатахуун хилээр орж ирсэн" гэж… 2026/09/30
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 60 хувьтай үргэлжилж байна 2026/09/30
"​Хурд" хамтлаг 35 жилийн ойдоо зориулж "Норсон зүрх" мюзиклыг бүтээж … 2026/09/30
​Дэлхийн ЗҮРХНИЙ ӨДӨР 2026/09/30
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралд… 2026/09/30
Зөөврийн цэнэглэгч шатсаны улмаас Lufthansa компанийн онгоц ослын буул… 2026/09/28
“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучуудын театрт … 2026/09/28
ЯПОН УЛСЫН САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/09/28
“18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕД, СУРРОН УНАХГҮЙ БАЙХ ХУУЛЬ ЭЦЭС… 2026/09/28
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖСЭЭС 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
Хотын албан татварыг 1% болгон бууруулахаар​ Д.Ихбаяр, Б.Пүрэвдагва на… 2026/09/23
“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэ… 2026/09/23
ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧИЙНХАА ТООГ 15 ХУВЬД ХҮРГЭСЭН ЦӨӨХӨН ОРНЫ НЭГ … 2026/09/23
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 6 тэрбум төгрөгийг албадан гаргу… 2026/09/23
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ 2026/09/22
ЭХЗХ-ны даргыг шинээр томиллоо 2026/09/22
Төв аймагт урлагийн салбарынхны бэсрэг наадам боллоо 2026/09/22