С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр халхавчилсан авлига, ашиг сонирхлын сүлжээ Монгол төрийг аалзны тор мэт барьцаалсан

Admin
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан хар тамхи, авлига, ашиг сонирхлын асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр халхавчилсан авлига, хар тамхи, хууль бус алт олборлолт, ашиг сонирхлын сүлжээ Монгол төрийг аалзны тор мэт хэрэн барьцаалсныг үндсээр нь шалгаж, таслан зогсоож байж улс урагшилна.

Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна гэдгийг би өмнө нь олон удаа баримттай хөндөж байсан.

Өнөөдөр энэ бол хийсвэр сэрэмжлүүлэг биш. БОДИТ ЭРСДЭЛ. Хар тамхи хүүхэд, залуусын ирээдүйг сүйтгэж байна.

Хил дамнасан малын халдварт өвчин мал аж ахуй, хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна. Хууль бус алт олборлолт, наймаа томоохон ашиг сонирхлын сүлжээ болон тэлсэн.

Хууль сахиулах байгууллагын нэр, эрх мэдлийг хэсэг бүлгийн хувийн мөрдөх, тагнах, хамгаалах хэрэгсэл мэт ашиглаж, төрийн шийдвэрт нөлөөлөх хэмжээнд хүрснийг зайлшгүй шалгаж тогтоох ёстой.

Үүний зэрэгцээ эрчим хүчний хомсдол, бензин шатахууны тасалдал, үнэ, өрийн дарамт, эдийн засгийн хүндрэл, стратегийн хангамжийн доголдол үргэлжилсээр байна.

Эдгээрийг хоорондоо хамааралгүй, тус тусдаа асуудал мэт харах аргагүй. Энэ бүхэн төрийн чадавх, хууль хэрэгжилт, хариуцлагын тогтолцоонд ноцтой доголдол бий болсны илэрхийлэл" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 1 цагийн өмнө
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 23 цагийн өмнө
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 23 цагийн өмнө
​Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 273.9 мянган тонн үр тариа хураан а… 23 цагийн өмнө
Т.Даваадалайтай холбоотой гэгдэх "авлигын" хэргийг шүүхэд шилжүүлжээ 23 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжи… Өчигдөр
С.Наранцогт: Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтг… 2026/10/03
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тө… 2026/09/30
"Улсын хэмжээнд 257 мянган тонн бензин, шатахуун хилээр орж ирсэн" гэж… 2026/09/30
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 60 хувьтай үргэлжилж байна 2026/09/30
"​Хурд" хамтлаг 35 жилийн ойдоо зориулж "Норсон зүрх" мюзиклыг бүтээж … 2026/09/30
​Дэлхийн ЗҮРХНИЙ ӨДӨР 2026/09/30
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралд… 2026/09/30
Зөөврийн цэнэглэгч шатсаны улмаас Lufthansa компанийн онгоц ослын буул… 2026/09/28
“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучуудын театрт … 2026/09/28
ЯПОН УЛСЫН САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/09/28
“18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕД, СУРРОН УНАХГҮЙ БАЙХ ХУУЛЬ ЭЦЭС… 2026/09/28
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖСЭЭС 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
Хотын албан татварыг 1% болгон бууруулахаар​ Д.Ихбаяр, Б.Пүрэвдагва на… 2026/09/23
“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэ… 2026/09/23
ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧИЙНХАА ТООГ 15 ХУВЬД ХҮРГЭСЭН ЦӨӨХӨН ОРНЫ НЭГ … 2026/09/23
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 6 тэрбум төгрөгийг албадан гаргу… 2026/09/23
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ 2026/09/22
ЭХЗХ-ны даргыг шинээр томиллоо 2026/09/22