Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана

Admin
1 цагийн өмнө

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ40 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

• Төслийн ерөнхий гүйцэтгэл: Төслийн явц 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

• Барилга угсралт ба фасад: Ихэнх барилгуудын каркас угсралт дуусаж, цонх, дулаалга, фасадаа хийж байна. Цонх суулгалт, гадна дулаалга болон фасадны ажлууд хийгдэж байна.

• Дотор ажил: Босоо шугам сүлжээ, салхивч, агааржуулалт, холбоо дохиоллын монтажийн ажлууд хийгдэж байна.

• Ажиллах хүч ба техник: Талбай дээр нийт 1500 орчим ажилтан (1,000 гаруй монгол, 400-500 гадаад мэргэжилтэн) болон 90 орчим машин механизм, техник хэрэгсэл идэвхтэй ажиллаж байна.

• Санхүүжилт ба гүйцэтгэл: Өмнө нь сард 20-30 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хийгддэг байсан бол энэ сард 170 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг барилга угсралтын компаниудад олгож, санхүүжилтийн эргэлтийг эрс эрчимжүүлжээ.

ӨВЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БА АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА

• Өвөл засал хийнэ: Одоо гадна агаар сэрүүсэж байгаа тул яаралтай дулааны шугамаа холбож, өвөлжингөө барилгын дотор заслаа хийхээр төлөвлөж байна.

• Эхний ээлжийн ашиглалт: Эхний блокуудыг 2027 оны хавар (5, 6 дугаар сараас эхлэн) графикийн дагуу ашиглалтад оруулна.

• Бондын эргэн төлөлт ба хугацаа: Бондын санхүүжилтээр хийгдэж буй бүтээн байгуулалт тул хугацаа алдах тусам хүүгийн зардал өснө. Тиймээс цаг хугацаандаа чанартай ашиглалтад оруулахаар шахаж ажиллаж байна.

НЭЭЛТТЭЙ, ЦАХИМ ТӨСӨЛ

Ухаалаг хотын концепцын дагуу мэдээллийн нэгдсэн дата санг үүсгэж байна:

• 1 сарын дараа нийтэд нээлттэй цахим платформыг ашиглалтад оруулна.

• Иргэд болон шийдвэр гаргагчид заавал мэдээлэл хүлээх шаардлагагүйгээр вэб сайтаас төслийн ахиц, гүйцэтгэл, KPI болон санхүүгийн аудитын мэдээллийг бодит цагийн горимоор (Real-time) харах боломжтой болно.

АМЬДРАХ ТААТАЙ ОРЧИН, ИЖ БҮРЭН ТОХИЖИЛТ

Сэлбэ ухаалаг хот нь зөвхөн орон сууц биш:

1. Нийгмийн дэд бүтэц: Улсын сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүдийг цогцоор нь шийднэ.

2. Тохижилт: Явган болон дугуйн зам, ландшафт, зүлэгжүүлэлт, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолыг иж бүрнээр нь дуусгаж хүлээлгэн өгнө.

3. Эрчим хүчний эх үүсвэр: Сэлбэ болон Дамбын станцуудаас дулаанаа авч байгаа бөгөөд дараагийн эх үүсвэрүүдийн зураг төслийг боловсруулж байна.

Дүгнэлт: Сэлбэ ухаалаг хотын бүтээн байгуулалт гацаагүй, барилга угсралт болон инженерийн дэд бүтцийн ажлууд талбай дээр 24 цагаар идэвхтэй үргэлжилж байна.

Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг "Сэлбэ ухаалаг хот" төслийн талбайд ажиллаж, тус бүсэд Олон улсын (Кембрижийн) хөтөлбөртэй Ерөнхий боловсролын сургууль (ЕБС) байгуулах бэлтгэл ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Олон улсын сургалтын шинэ жишиг

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд олон улсын хөтөлбөр дагнан хэрэгжүүлдэг төрийн өмчийн 3 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү жишгээр "Сэлбэ ухаалаг хот"-ын 2.2 га талбайд 1260 хүүхдийн суудалтай олон улсын хөтөлбөртэй сургууль сүндэрлэх юм. Тус сургууль нь барилга архитектурын хийцлэл, сургалтын орчин үеийн тоноглол болон сургалтын хөтөлбөрөөрөө улсын хэмжээнд жишиг болох зорилго тавин ажиллаж байна.

Боловсролын дэд бүтцийн бүтээн байгуулалт ба ирээдүйн төлөвлөлт

"Сэлбэ ухаалаг хот" төслийн хүрээнд иргэдийн ажиллаж, амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэхээс гадна хүүхэд, залууст чанартай боловсрол эзэмших боломжийг гэрээсээ алхах зайд шийдвэрлэхийг чухалчилж байна.

• Нийслэлийн хөрөнгө оруулалттай 960 хүүхдийн сургууль: Барилга угсралтын ажил төслийн талбай дээр яг одоо үргэлжилж байна.

• Ирээдүйн сургуулийн сүлжээ: Шинээр баригдах олон улсын хөтөлбөртэй сургууль болон яг одоо баригдаж буй 960 хүүхдийн сургуулиас гадна Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дахин нэг сургууль баригдахаар төлөвлөгдсөн. Ингэснээр "Сэлбэ ухаалаг хот" нь төрийн өмчийн нийт 5 ЕБС-тай болно.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 1 цагийн өмнө
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 1 цагийн өмнө
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 19 цагийн өмнө
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 21 цагийн өмнө
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… Өчигдөр
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
​Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 273.9 мянган тонн үр тариа хураан а… Өчигдөр
Т.Даваадалайтай холбоотой гэгдэх "авлигын" хэргийг шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжи… 2026/10/04
С.Наранцогт: Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтг… 2026/10/03
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тө… 2026/09/30
"Улсын хэмжээнд 257 мянган тонн бензин, шатахуун хилээр орж ирсэн" гэж… 2026/09/30
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 60 хувьтай үргэлжилж байна 2026/09/30
"​Хурд" хамтлаг 35 жилийн ойдоо зориулж "Норсон зүрх" мюзиклыг бүтээж … 2026/09/30
​Дэлхийн ЗҮРХНИЙ ӨДӨР 2026/09/30
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралд… 2026/09/30
Зөөврийн цэнэглэгч шатсаны улмаас Lufthansa компанийн онгоц ослын буул… 2026/09/28
“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучуудын театрт … 2026/09/28
ЯПОН УЛСЫН САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/09/28
“18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕД, СУРРОН УНАХГҮЙ БАЙХ ХУУЛЬ ЭЦЭС… 2026/09/28
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖСЭЭС 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
Хотын албан татварыг 1% болгон бууруулахаар​ Д.Ихбаяр, Б.Пүрэвдагва на… 2026/09/23