Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэ зохицуулалтыг танилцуулж байна.
Нэр томьёо ба ойлголтын тухайд Өндөр насны тэтгэврийн ердийн нас гэж: Тухайн даатгуулагчийн төрсөн онд харгалзах өндөр насны тэтгэврийн насыг, Суурь тэтгэвэр гэж: Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, 10-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авагч, цэргийн тэтгэвэр авагч ахмад настанд авч байгаа тэтгэврийн хэмжээнээс нь хамааруулан тооцож улсын төсвөөс сар бүр олгох мөнгөн хөрөнгийг, Хуримтлалын тэтгэвэр гэж: Тэтгэврийн мөнгөн хуримтлалаас тухайн даатгуулагчид сар бүр, эсхүл нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.
Хуулийн зохицуулалт 2027.01.01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.7, 2.1.8, 2.1.9 дэх хэсэг