ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Admin
1 цагийн өмнө

Үндэсний Дата Төвийн стратегийн гол зорилтуудын нэг болох “Инновац, дэвшилтэт техник, технологид суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй, олон улсын стандартад нийцсэн дэд бүтцийг бий болгох”ажлын хүрээнд дата төвийн эрчим хүчний хэрэглээг оновчлох, сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний системийг 2026 ондоо багтаан үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.

Сэргээгдэх эрчим хүчийг хөргөлтийн системийн хэрэглээнд ашиглаж эхэлсэн нь дата төвийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ найдвартай ажиллагаа болон тогтвортой хөгжлийг хослуулсан дэд бүтцийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болохыг цохон тэмдэглэж, нээлтийн арга хэмжээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран нар оролцож, 2026 оны 10 дугаар сарын 05 -ний өдөр Үндэсний дата төв дээр ажилалаа.

Хэрэгжүүлсэн шийдлийн хувьд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг серверийн өрөөний хөргөлтийн системийн хэрэглээнд ашиглаж, дата төвийн эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсгийг сэргээгдэх эх үүсвэрээр хангах боломж бүрдээд байна. Энэ нь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, уламжлалт эрчим хүчний хэрэглээг бууруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах чиглэлд хийж буй бодит алхам юм.

Цаашид сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг улам нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний хэрэглээний хяналт, удирдлагыг боловсронгуй болгох, тоног төхөөрөмжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, хөргөлтийн дэвшилтэт технологи болон ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллана.

Мөн хиймэл оюун ухаан, их өгөгдөл, өндөр хүчин чадлын тооцоолол, үүлэн технологийн дэд бүтцийг хөгжүүлэхтэй уялдуулан эрчим хүчний үр ашигтай, байгаль орчинд ээлтэй ногоон дата төвийн шийдлийг хэрэгжүүлэх нь Үндэсний Дата Төвийн стратегийн хувьд голлох зорилтын нэг юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 1 цагийн өмнө
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 1 цагийн өмнө
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 19 цагийн өмнө
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 21 цагийн өмнө
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… Өчигдөр
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
​Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 273.9 мянган тонн үр тариа хураан а… Өчигдөр
Т.Даваадалайтай холбоотой гэгдэх "авлигын" хэргийг шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжи… 2026/10/04
С.Наранцогт: Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтг… 2026/10/03
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тө… 2026/09/30
"Улсын хэмжээнд 257 мянган тонн бензин, шатахуун хилээр орж ирсэн" гэж… 2026/09/30
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 60 хувьтай үргэлжилж байна 2026/09/30
"​Хурд" хамтлаг 35 жилийн ойдоо зориулж "Норсон зүрх" мюзиклыг бүтээж … 2026/09/30
​Дэлхийн ЗҮРХНИЙ ӨДӨР 2026/09/30
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралд… 2026/09/30
Зөөврийн цэнэглэгч шатсаны улмаас Lufthansa компанийн онгоц ослын буул… 2026/09/28
“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн Залуучуудын театрт … 2026/09/28
ЯПОН УЛСЫН САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/09/28
“18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕД, СУРРОН УНАХГҮЙ БАЙХ ХУУЛЬ ЭЦЭС… 2026/09/28
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖСЭЭС 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
Хотын албан татварыг 1% болгон бууруулахаар​ Д.Ихбаяр, Б.Пүрэвдагва на… 2026/09/23