​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө

Admin
2 цагийн өмнө

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг Нэгдүгээр багийн Дархан ноёны нутагт малчин айлын өвөлжөөнд баавгай удаа дараа орж, эд хөрөнгө сүйтгэсэн нөхцөл байдал үүсээд байна.

Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 05-ны шөнө тухайн малчин айлын гэрийн гадаа баавгай ирж ууттай аарц идэж байна гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу сумын Онцгой комисс шуурхай арга хэмжээ авсан. Баавгайг буудаж үргээх, хөөж холдуулах үед өмнө нь гаргасан байсан үхрийн шийр, арьсыг чирээд зугтжээ. Мөн 2026 оны аравдугаар сарын 06-ны шөнө баавгай дахин ирж, тухайн айлын илүү гэрт хадгалж байсан 120 сав аарц болон бусад цагаан идээг идэж, сав суулгыг базаж, хаясан байна.

Сумын Онцгой комиссын зөвлөмжийн дагуу тухайн айлын илүү гэрт байсан цагаан идээ, аарц, өрөм зэрэг хүнсний зүйлсийг гадна орчноос зайлуулж, цэгцлэн Багануурт хүргэж тавьсан ч 2026 оны аравдугаар сарын 07-ны өглөө малчин айл гэртээ ирэхэд баавгай дахин ирж гэрийг нь сүйтгэсэн байжээ. Мөн урд талын хөрш айлынхан яг үүдээр баавгай гарч уулын мод руу орсныг иргэд хэлж байгаа юм.  Мөн Багануур дүүргийн дүүргийн Нарийний ам, Хуцаагийн ам, Нүхэн зараа, Маргад-Өгөөж, Мэлз зуслангийн орчимд баавгай үзэгдсэн гэх мэдээлэл байгаа тул нутгийн иргэдийг сэрэмжтэй байхыг Багануур дүүргийн Онцгой байдлын албанаас анхаарууллаа.


 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2 цагийн өмнө
​Малчид, иргэдийн анхааралд! 2 цагийн өмнө
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2 цагийн өмнө
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2 цагийн өмнө
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 10 цагийн өмнө
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ Өчигдөр
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 2026/10/07
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 2026/10/06
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 2026/10/06
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 2026/10/05
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/10/05
​Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 273.9 мянган тонн үр тариа хураан а… 2026/10/05
Т.Даваадалайтай холбоотой гэгдэх "авлигын" хэргийг шүүхэд шилжүүлжээ 2026/10/05
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжи… 2026/10/04
С.Наранцогт: Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтг… 2026/10/03
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тө… 2026/09/30
"Улсын хэмжээнд 257 мянган тонн бензин, шатахуун хилээр орж ирсэн" гэж… 2026/09/30
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 60 хувьтай үргэлжилж байна 2026/09/30