Японы ​"Никкей" УИХ-ын дарга Г.Занданшатарын илтгэлийг онцолжээ 

Admin
2024/05/25

ЯПОН УЛСЫН “НИККЭЙ” ХЭВЛЭЛИЙН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “АЗИЙН ИРЭЭДҮЙ” 29 ДЭХ УДААГИЙН ЧУУЛГАНЫ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ИЛТГЭЛ ОНЦЛОХ ИЛТГЭЛҮҮДИЙН НЭГ БАЙЛАА. 

Тэрээр илтгэлдээ:  Монгол Улсын Их Хурал өнгөрсөн зургаан жилийн хугацаанд авлигыг таслан зогсоох, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хяналт-тэнцлийн зарчмыг хангах, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын болон эрх зүйн томоохон шинэчлэл хийх үндсийг тавьсан төдийгүй Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчиллыг хамгаалах, бэхжүүлэх нь манай парламентын тэргүүлэх чиглэл юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид 3D-Парламент буюу Ардчилсан (Democratic), Цахим (Digital), Зөвлөлдөх (Deliberative) парламентын тогтолцоог бий болгосон талаар илтгэлдээ онцоллоо. Улмаар  2017 онд батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд нийцүүлэн өнгөрсөн 7 жилийн хугацаанд зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд хоёр удаа зохион байгууллаа. Зөвлөлдөх санал асуулгын дүнд Монгол Улсын Үндсэн хуульд чухал нэмэлт, өөрчлөлт оруулах замыг тавьж өгсөн. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр парламентын ардчиллыг бэхжүүлж, парламент дахь төлөөллийг нэмэгдүүлж, улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдлыг хангасанныг дурьдлаа. 

УИХ-ын даргын илтгэлд олны анхаарлыг татсан өөр нэг сэдэв нь геополитикийн хувьд дэлхий нийтээр хурцадмал байдал үүсч, их гүрнүүдийн байр суурийн зөрүү урт хугацааны сорилтууд дагуулж байгааг сөрж, Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, хөгжлөө дэмжихээр “энх тайвныг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, тэнцвэртэй” гадаад бодлогыг тууштай баримталж байна. Орос, Хятадтай тэнцвэртэй харилцахын зэрэгцээ бусад оронтой нягт хамтран ажиллах нь Монгол Улсын хувьд заримдаа сорилт болдог хэдий ч, шинэ зүйл биш юм. “Гуравдагч хөрш”-ийн бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашигтай холбоотой асуудалд хоёр хөршийнхөө нөлөөг ашигтайгаар ашиглах боломжийг олгож, дипломат шугамаар зохицуулах эрх чөлөөг олгодог.

“Гуравдагч хөрш”-ийн бодлого бол зөвхөн улс төрийн бодлого биш, эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх боломжийг олгодог бодлого юм. Манай улсын “гуравдагч хөрш”-үүд худалдаа, эрчим хүч, хүнсний хараат байдлыг тэнцвэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд Монгол Улс хоёр хөрштэйгөө агаарын, авто зам, төмөр замын сүлжээгээ хөгжүүлж, ингэснээрээ гуравдагч хөршүүдтэйгээ холбогдох боломжийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Мөн Монгол улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 22,7 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж, чулуужсан түлшнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжихэд шударга, хүртээмжтэй байдлаар хичээн ажиллаж байна. Монгол Улс ашигт малтмалаар баялаг төдийгүй сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр баялаг. Бүс нутгийн улс орнуудад тус улсын санал болгож буй сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцийг ашиглах маш сайн боломж бий талаар илтгэлдээ дурьдлаа. 

Түүний илтгэлд хүний эрх, жэндер, уул уурхай, эдийн засаг гэх салбар бүрийн мэдээлэл орсноос гадна Монголын Финтек стартапууд Японы худалдааны компаниудын анхаарлыг татаж, хөрөнгө оруулалтаа хийж эхэлснийг цохон тэмдэглэж Япон төдийгүй Сингапур болон Азийн бусад орны залуу бизнес эрхлэгчид Монголын технологийн салбарыг анхааралтай ажиглаж байгаа талаарх мэдээллийг өглөө. 

 

 Токио хот 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 11 цагийн өмнө
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 11 цагийн өмнө
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 11 цагийн өмнө
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 11 цагийн өмнө
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 11 цагийн өмнө
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 11 цагийн өмнө
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 2026/10/07
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 2026/10/06
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 2026/10/06
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 2026/10/05
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/10/05