ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр томилогдсон даруйдаа ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЦЕГ-ын даргаар хошууч генерал Ж.Болдыг томилсон байна. Ж.Болд нь өмнө нь тус албыг хашиж байсан бөгөөд 2003 онд чөлөөлөгдөж байсан юм.