“ГОВЬ” ХК-ИЙН ХЭЛБЭРЭЭ ӨӨРЧИЛЖ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БОЛОХ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Admin
2025/10/28

“Говь” ХК нь 2025.09.08-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болох шийдвэр гаргасантай холбогдуулж Санхүүгийн зохицуулах хорооноос газар дээрх хяналт шалгалтыг хийж, гүйцэтгэн холбогдох дүгнэлтийг гаргалаа.

2019 оны 5 дугаар сард “Говь” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн холбогдох шийдвэрүүдээр “Гоёо” ХХК-ийн хувьцааг “Таван Богд холдингс” ХХК-аас 15.0 сая ам.доллараар худалдан авах, мөн оны 7, 8 дугаар сард “Гоёо” ХХК-ийн 101.5 тэрбум төгрөгийн зээлийг “Говь” ХК-д шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу "Говь" ХК нь 2019-2024 оны хооронд хувьцааны төлбөрт 17.7 сая ам.доллар, зээлийн төлбөрт 106.6 тэрбум төгрөг буюу нийт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг холбогдох банк, санхүүгийн байгууллагууд болон нэр бүхий компанид төлж барагдуулсан байна.

Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа “Гоёо” ХХК-ийн санхүү, үйл ажиллагаа, өр төлбөр, хөрөнгийн талаарх судалгаа тооцоололгүй, эд хөрөнгийн эрхийн буюу хувьцааны зах зээлийн үнийг тогтоолгүй, хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтгүйгээр хувьцааг худалдан авах сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн ба "Гоёо" ХХК-ийг нэгтгэх шийдвэрийг гаргаагүй боловч охин компанийн зээлийг хариуцах, шилжүүлэн авах эрх зүйн болон бодит үндэслэлгүйгээр өрийг шилжүүлэн авч төлсөн нь хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн эдгээр үйлдлээс шалтгаалан компанийн өр төлбөр, санхүүжилтийн зардал нэмэгдэн сүүлийн 6 жилийн хугацаанд ашиггүй ажиллаж, ногдол ашиг олгох боломжгүй нөхцөл үүсч жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзлээ.

Монголын хөрөнгийн бирж дээр “Говь” ХК-ийн 2025.10.24-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээ 178.2 тэрбум төгрөг байгаа бол тус компанийн 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаар 388.7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.

Өр төлбөрийн хүрээнд 2019 оноос хойш ноос, ноолуурын түүхий эд бэлтгэх, тэдгээртэй холбоотой бусад эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр нийт 228.3 тэрбум төгрөгийн зээл авснаас 31.8 хувь буюу 72.7 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан бол бусад зээлийн төлбөрийн зарцуулалт тодорхойгүй байна.

Иймд хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, компанид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дахин хийлгүүлэх зэрэг үүрэг даалгаврыг “Говь” ХК-д хүргүүллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах шаардлагын дагуу эдгээр асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд буюу “Говь” ХК-ийн 10.3 хувийн хувьцааг эзэмшиж буй 25,000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хамгаалагдах хүртэл тус компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг зогсоолоо.

Жич: “Говь” ХК нь нээлттэй хувьцаат компанийн хувьд үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх үүрэгтэй.

 “Говь” ХК-ийн хувьцааны арилжаа хөрөнгийн бирж дээр хэвийн үргэлжилж байгаа болно.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
“Лабубу” хүүхэлдэй уран сайхны кинотой болно  17 цагийн өмнө
Дэлхийг чиглэн “ХАРИЙН ХӨЛӨГ” ирсэн гэв үү? 18 цагийн өмнө
МАН-ын бага хурал 479 гишүүнтэй байсан квотоо 597 болгож нэмэх үү... Өчигдөр
13 хоногт 30,773 зөрчил бүртгэгдлээ 2025/11/17
CNN, “Фулхэм” хөлбөмбөгийн клуб зэрэг байгууллагуудтай хийсэн гэрээний… 2025/11/17
Архангай аймаг 2025 оны 447 мянган ширхэг мод тарьжээ ​ 2025/11/17
Тэрбум Мод Сан 2026 оны ээлжит төсөл сонгон шалгаруулалтаа зарлалаа 2025/11/10
АНУ-д засгийн газрын үйл ажиллагааны зогсолтоос үүдэн нэг өдөрт 2000 г… 2025/11/10
“COP-30” УУР АМЬСГАЛЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2025/11/10
АНУ-Д ХАМГИЙН УДААН ҮРГЭЛЖИЛСЭН “ШАТДАУН”-ЫГ ЗОГСООХООР ТОХИРОЛЦЛОО 2025/11/10
Автомашины 20.000 төгрөгийн торгуулиас иргэн 10–20 хувийн буюу 2,000–4… 2025/11/03
ЦЕГ-ын даргаар хошууч генерал Ж.Болдыг томиллоо 2025/10/28
Улсын арслан Б.Орxонбаяр: Монголд намайг таниxгүй xүн гэж үгүй... 2025/10/28
“ГОВЬ” ХК-ИЙН ХЭЛБЭРЭЭ ӨӨРЧИЛЖ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БО… 2025/10/28
УИХ-ын гишүүний 12 сарын тэтгэмж хүчингүй болгохыг 100399 иргэн дэмжлэ… 2025/10/27
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Хүний эрхийн Үндэсний коммист" хандлаа 2025/10/27
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар тата… 2025/10/27
25 тэрбум төгрөгөөр 220 мянган тонн бензиний агуулах барина 2025/10/27
Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлэхэд хоёулаа ха… 2025/10/16
АН-ЫН ГЕНСЕК Н.ГАНИБАЛ ӨӨРИЙГӨӨ ЭРСДЭЛД ОРУУЛАН БАЙЖ ТЭМЦЭГЧ Т.ХАЯНХЯР… 2025/10/03
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдаан 2025/09/30
Гашуунсухайт боомтод иж бүрэн лаборатори ашиглалтад орлоо 2025/09/30
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД МОД ТАРИХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ТАНИЛЦУУЛГА 2025/09/26
МАН-ын даргаа бага хурлаараа сонгох уу? Их хурлаараа сонгох уу?  2025/09/26
Х.Булгантуяа: Улс төр, намын зодооноо төрийн ажилтай хутгах нь буруу 2025/09/25