​Энэ 7 хоногийн ЭВЕНТ календарь

Admin
2024/09/09

9-р сарын 9 нд : Спортын Анагаах Ухаан, Эрдэм Шинжилгээний Төв, ОХУ-ын Спортын Анагаах Ухаан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх нийгэмлэг хамтран “Спортын анагаах ухааны хөгжлийн чиг хандлага” сургалт, семинарыг Төрийн өмчийн V байр, "Хүүхэд хөгжлийн төв"-д зохион байгуулна. Утас: 11-319888

9-р сарын 9-нд: МҮОНР-ийн 90 жилийн ойн хүндэтгэлийн баярын хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт 11:30 цагт  эхэлнэ.

9-р сарын 9-нд: The Lemons хамтлагийн цомгийн кассет хувилбарт шилжүүлснийг угтсан “Red Party болон Кассетны баяр” тоглолтын хэвлэлийн хурал Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах Cafe Park-д 15:00 цагт болно. Утас: 80027839

9-р сарын 10-нд: Төрийн албаны тусгай шалгалт болно.

9-р сарын 10-нд: Монголын орчуулагчдын үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулах Урьдчилсан хэлэлцүүлэг МУИС-ийн I байр, Эрдмийн танхим (Дугуй заал)-д 14 цагаас эхэлнэ. Хамрах хүрээ: Утга зохиол, урлаг, шинжлэх ухаан, нийгэм, улс төр, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн орчуулгын байгууллага.

9-р сарын 12-нд: Монголын орчуулагчдын үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулах Урьдчилсан хэлэлцүүлэг МУИС-ийн I байр, Эрдмийн танхим (Дугуй заал)-д 14 цагаас эхэлнэ. Хамрах хүрээ: Орчуулагч хэлмэрчдийн эвлэл, холбоо, нийгэмлэг, орчуулгын товчоо.

9-р сарын 5-15-ны хооронд: Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл И-Монголиа системээр явагдана.    

9-р сарын 9-13-ныг дуустал: Хүүхдийн урлан бүтээх төвийн сургалтын бүртгэл үргэлжилнэ.

9-р сарын 13-15-ны өдрүүдэд:  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах 36 дахь удаагийн Номын баяр төв талбайд болно.

9-р сарын 9-18-ныг дуустал: Монголын Солонгос зах зээлийн Аялал жуулчлалын МОКТА холбоо, Солонгос хэлний хэлний хөтөч орчуулагчдын нэгдсэн холбооноос Солонгосын Ургацын баярыг тохиолдуулан монгол үндэсний дээл хувцсаа өмсөж жуулчдад үйлчлэх аяныг өрнүүлнэ.

9-р сарын 11-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

9-р сарын 11-нд: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн онцлох зохицуулалт, сурталчилгаа болон 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар сэтгүүлчдэд зориулсан сургалт СЕХ-ны байранд болно.

9-р сарын 4-нөөс 10-р сарын 3-нд хүртэл: БНХАУ-ын Хүбэй мужийн музей, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй "Цайны их зам" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

9-р сарын 11-нийг хүртэл: Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Германы RKB уран бүтээлчдийн холбоо, Монголын Урчуудын Эвлэл хамтран "THIS IS NOW" үзэсгэлэнг дэлгээд буй. 

9-р сарын 13-ныг хүртэл: "Манж судлал-2024" олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурлын хүрээнд Үндэсний номын санд дэлгэсэн "Манж ном бичиг" үзэсгэлэн үргэлжилнэ.

9-р сарын 13-ныг хүртэл: "Эх хэлний дархчууд" сэдэвт эрдэмтэн зохиолчдын гар бичмэл, хөрөг болон гэрэл зураг, ном бүтээлээс дээжлэсэн үзэсгэлэн Үндэсний номын сангийн шинэ салбарын үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болно. 

9-р сарын 14-нд: Монгол Францын төвөөс жил бүр зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.  

9-р сарын 16-ныг хүртэл: Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

9-р сарын 18-ныг хүртэл: “Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжилнэ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13