ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Admin
2 цагийн өмнө

Аймгийн Нэгдсэн эмнэлэг ЭМС-ын А/337 тоот тушаал, Эрүүл мэндийн сайд, Төв аймгийн Засаг даргын 2026 онд хамтран ажиллах гэрээний дагуу Эрүүл мэндийн хөгжлийн зөвлөлийн 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор “Ерөнхий мэргэшил судлал”-ын чиглэлээр сургалт эрхлэх зөвшөөрөл авчээ.

Энэ дагуу өнөөдөр 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтээ хийж анхны сургалтаа хийлээ. Сургалтад аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЭМГ-ын дарга Ч.Алтантуул нар оролцож Нэгдсэн эмнэлгийн хамт олон, сургуулиа төгсөөд 4 сар болж байгаа 13 эмчид амжилт хүсч, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сургалтын зорилго нь хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэг хариуцлагаа бүрэн ойлгосон, зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээ хийхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, өвчтөнд энэрэх сэтгэлээр хандаж, эмчийн ёс зүйг чандлан баримталдаг, үйлчилгээг үр дүнтэй үзүүлж чаддаг эмч болоход орших юм.

Сургалтад мэргэжлийн Ахлах, Тэргүүлэх зэрэгтэй, анагаах ухааны болон боловсролын ухааны магистр, докторант, клиникийн профессор цолтой эмнэл зүйн 30 сургагч багш нарыг дагалдан дотрын анагаах судлал, хүүхэд судлал, эх барих, эмэгтэйчүүд судлал, яаралтай тусламж судлал гэсэн 4 чиглэлээр тойролт хийж, эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээний сургалт болон сонгон суралцах чиглэлээр 1 жилийн хугацаанд хамрагдана.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2 цагийн өмнө
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2 цагийн өмнө
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2 цагийн өмнө
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2 цагийн өмнө
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2 цагийн өмнө
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2 цагийн өмнө
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 2026/10/07
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 2026/10/06
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 2026/10/06
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 2026/10/05
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/10/05