ЭТТ ХК-иас сох дутсан 5,2сая тонн нүүрс хаачив?

Admin
2024/11/01

Монгол улсад уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс бол тэргүүлэх салбар. Энэ хэрээр их хэмжээний мөнгө эргэлдэж нүүрс дагасан төсөв, тендерүүд хэл ам дагуулсаар ирсэн.

Өнгөрсөн нүүрсний сонсголоор ч нүүрс гэгч байгалийн баялагийн цаана ямар том булхай, луйвар бүлэглэлүүдийн үйл ажиллагаа явагдаж, байгалийн баялагийг зарж үрж, хөлжиж байдгыг ард иргэд мэддэг болсон. 

Сонсголын үеээр хэд хэдэн ноцтой баримт ил болсоны нэг нь 5,2сая тнн коксжих нүүрс сох дутсан явдал юм. Гэхдээ 5.2 сая тонн, 5 тэрбум (17 их наяд төгрөг) орчим долларын үнэтэй коксжих нүүрс хэний халаасанд орсон, хэн завшсан гэдгийг шалгаж тогтоолгүй хуулиас гадуур үлдээсэн.

Монгол улсаас 2022  онд Сингапур улс руу 1,2 сая тонн буюу 336 сая амдолларын чулуун нүүрс экспортолсон гэж тайлагнасан байдаг боловч Дэлхийн банкны тайланд Сингапур улс Монгол Улсаас шанага нүүрс ч импортоор авч  байгаагүй баримт байна. Хилээр бүртгэлгүй нүүрс гарна гэдэг бол дэндүү дэгсдүүлсэн тайлбар.


Ийм хэмжээний нүүрс Монголын хил гаалиар давж чадлаа гэхэд цаазын ялтай, хууль хатуу хэрэгждэг Хятадын хил гаалиар хэн нэгэнд мэдэгдэхгүй гарах ямар ч боломжгүй. 

Тэгэхээр дээрх алдагдсан гэх нүүрсийг үнэхээр олборлосон уу эсвэл хэн нэгний эрх ашигт нийцүүлжолборлосон болж харагдуулах зорилго байв уу ? гэххардлагыг төрүүлж байгаа юм. 

Магадгүй ЭТТ тойрсон толгой эргэм өндөр дүнтэй гэрээ, тендерүүдийн эргэн тойронд хэн нэгний эрх ашгийг хангах, тайлан бичилтийг худал мэдүүлж их хэмжээний мөнгө луйвардах ажиллагаа байсан байж болох уу?

Учир нь нүүрсний сонсголоор өмнөх гэрээний гүйцэтгэлийн тайлан дутуу мөртлөө дараагийн тендерийг давуу эрхтэйгээр авдаг, эрх мэдэлтэй эрхэмүүдийн хамаарал бүхий хэд хэдэн компанийн нэр дурдагдаж байсан. 

Ямартай ч хэн олборлож, хэн тээвэрлэж, хэн зарж үрсэн тодорхойгүй 5.2сая тонн нүүрсний талаар нэхэн сурвалжлах болно.




3
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13