Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлжээ

Admin
2024/11/06

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль өнгөрөгч аравдугаар сарын 11-нд орон даяар болж өнгөрсөн билээ. Тэгвэл энэхүү сонгуулиар Төв аймгийн ИТХ-д АН-ынхан 21 суудал, Ардын нам 20 суудал авч хамтарсан байдлаар удирдлагын багаа бүрдүүлэх нөхцөл бүрдээд байлаа.

Гэтэл Төв аймгийн АН-ынхан аймгийн Сонгуулийн хорооны дарга С.Цогбаяр гэгчийг хүртэл өөрсдийн “Шинэчлэлийн баг” гэсэн групптэй элсүүлэн хууль бусаар төрийн эрх мэдэл авахаар санаархаж, хууль зөрчиж ялалт байгуулсан нэр дэвшигчдээ шүүхийн шийдвэрийг хүлээхгүйгээр шууд батламжлахаас гадна МАН-ын эмэгтэй нэр дэвшигчийг илтэд гадуурхан шүүхийн шийдвэр гараагүй байхад бүрэн эрхийг нь баталгаажуулахаас татгалзаж, хууль бусаар анхдугаар хуралдаанаа хийж ИТХ-ын даргаар Н.Энхболд, Засаг даргаар Л.Төмөрчөдөр гэгчийг батламжилжээ.

Төв аймагт МАН-аас сонгогдсон 20 төлөөлөгч уг хурлыг хууль бус гэдгийг мэдэж байсан учраас бүрэн эрхээ баталгаажуулж, тангараг өргөхөөс татгалзан гарч явсан ч АН-ынхан хүч түрэн энэхүү хуралдааныг хийсэн увайгүй үйлдэлд дургүйцсэн 20 төлөөлөгч энэ өдрүүдэд Төв аймгийн Нутгийн захиргааны ордоны гадна жагсаал зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан албан бичиг илгээжээ.


Тухайлбал, АН-ын нэр дэвшигч буюу Төв аймгийн Аргалант сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон Я.Энхбаатар гэгч нь шүүхээс ял сонссон, Ө.Машбаяр, О.Мягмарсүрэн нар нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 40.1.2-т зааснаар "Өөр шатны ИТХ-д давхар суухыг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж Эрдэнэсант сумын ИТХ-д суухаар тангараг өргөсөн зэрэг увайгүй үйлдлээ үл тоомсорлон тангараг өргүүлжээ.

Тэгсэн атлаа Н.Энхболд гэгч нь Төв аймгийн Баянхангай сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон С.Баярмааг өөрсдийн үзэмжээр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл бүрэн эрхийг чинь баталгаажуулахгүй хэмээн ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасан учраас эдгээр хууль бус хоёр даргыг батламжлахгүй байхыг уриалан ИТХ-ын төлөөлөгч нар жагсаж буй юм. 


Тэдний төлөөллийн байр суурийг уншигч танд хүргэе.

Төв аймгийн Эрдэнэсант сумын МАН-ын хорооны дарга Т.Мөнхзориг:

-Анхдугаар хуралдааныг хөндлөнгөөс харж байхад эхнээсээ дуусах хүртэл хугацаанд хууль бус шийдвэрийг гаргаад явж байсан. Баянхангай сумаас сонгогдсон С.Баярмаа нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй нь цэвэр хууль бус шийдвэр байлаа. Анхдугаар хуралдаан аравдугаар сарын 22-ны 11.00 цагт зарлагдсан.

Гэтэл Эрдэнэсант сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон Ө.Машбаяр, О.Мягмарсүрэн нар нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 39.2 буюу яг тэр өдрөөс эхлээд төлөөлөгчийн бүрэн эрх нь хэрэгжээд эхэлчихсэн байх тэр цагт аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд орж батламжлагдаад давхар суманд бүрэн эрхээ хэрэгжүүлээд явчихаж байгаа юм.

Энэ бол цэвэр хууль зөрчсөн асуудал. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 40.1.2-т хоёрхон хориглосон заалт байгаа. Тэрний нэг нь давхар өөр ИТХ-д төлөөлөгч байхыг хориглосон заалт. Гэтэл яагаад АН-д энэ хууль үйлчлэхгүй байна вэ. Хуулийг маш сайн мэдэж байгаа атлаа хуулийг үл тоолоо.

Төв аймгийн Алтанбулаг сумаас аймгийн ИТХ-д нэр дэвшигч Д.Батсуурь:

-Бид өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандлаа. Төв аймгийн Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр АН 21, МАН 20 суудал авсан. Үүнд хуулийн олон асуудал байгаа. Бид АН-аас нэг л зүйл хүсэж байгаа. Та бүхэн парламентаас баталсан хуулийг Монгол Улсын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх ёстой шүү. Сум, аймагт давхар нэр дэвшээд, сумандаа албан тушаал авчихаад дахиад аймагтаа ирээд тангараг өргөж буй нь увайгүй үйлдэл. Хуулиа хэрэгжүүл гэхээр “Та нар хууль тайлбарлахгүй” гэж өмнөөс тайлбар өгдөг. Тэгсэн атлаа өөрсдөө хууль болж жүжиглэж, манай намын нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзан хүч түрж буй нь увайгүй үйлдэл болж байгаа юм. Энэ бүх увайгүй зүйлийн цаана Төв аймгийн олон мянган иргэний саналыг үл хүндэтгэж байгаа. Хуулиа биелүүлцгээе, АН-ынхаан. Ерөнхий сайд ийм увайгүй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт итгэлтэй байна.

Төв аймгийн Угтаалцайдам сумаас аймгийн ИТХ-д нэр дэвшигч Ц.Энхболд:

-Би өнөөдөр албан ёсоор Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч болоогүй. Наадах чинь хууль бус хурал боллоо шүү гэдгийг хэлээд гарсан. 41 төлөөлөгчийг Төв аймгийн 95 мянган ард түмэн сонгосон байхад олноороо хүч түрэн орж ирж асуудлыг шийдсэн. Хууль бус хурал хийгээд дарга болчихсон, олон түмний саналыг үгүйсгээд ингээд сууж байгаа нь ёсзүйгүй, хууль бус юм. Зөвшилцөөд явцгаая гэдгийг бид олон хэлсэн. Гэтэл АН-ынхан ичих нүүрээ элгэндээ наачихсан байна. Төв аймгийн АН-ынхан үнэхээр увайгүй гэдгээ харуулж, ард түмний итгэлийг уландаа гишгэлээ. Дэг журамтай, хууль ёсны хурал болчихсон байсан бол бид хуулиа дээдлээд хуралдаа орох л байсан. Аймгийн ИТХ-ын 20 төлөөлөгч дараагийн шатны арга хэмжээг авна аа.

Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг:

-2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бий болсон бүтэц бүрэлдэхүүн маргаан дагууллаа. Хамгийн энгийн жишээгээр тайлбарлавал, УИХ-ын нэг гишүүн Төрийн ордонд тангараг өргөчихөөд дахиад Төв аймгийн ИТХ-д ирээд тангараг өргөөд сууж байгаатай агаар нэг үйл явдал бий болчихлоо. Их хуралдаа сууж бүтэц зохион байгуулалтдаа оролцоод дахиад аймгийн ИТХ-д сууж бүтцээ сонгож байна гэсэн үг. Цэвэр хууль зөрчсөн үйлдэл боллоо.

Хууль бус хурлаас ИТХ-ын даргаар сонгогдсон гэх Н.Энхболд гэж хүнтэй уулзлаа. Тэр хүн дураараа хуулийг тайлбарлаад сууж байна. Баянхангай суманд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан С.Баярмаа нэр дэвшигчийг шүүхийн шийдвэр чинь гараагүй гэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхгүй өөрсдөө хасчихсан атлаа өөрсдийнхөө намын гурван ч шүүхийн шийдвэрийн маргаантай байгаа хүмүүсээ тангараг өргүүлж, төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч буй нь цэвэр ялгаварлан гадуурхалт, намаар болон хүйсээр ялгаварлаж буй увайгүй үйлдэл болж байна. Бид цаашдаа ч тэмцлээ үргэлжлүүлэх болно.


 


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир: "Булганы сэргэлт" мөрийн хөтө… 1 цагийн өмнө
НҮБ: Тогтвортой хөгжлийн зорилтыг эрчимжүүлэх 12 хурдасгуур гарган ажи… 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: ​Хүүхэд багачуудын заавал унших 88 ном  3 цагийн өмнө
​9 давхар, 180 ортой ХҮРЭЭ амаржих газрын шинэ байр ашиглалтад орлоо  4 цагийн өмнө
"Ухаалаг Баянгол" болох 2025 оны зорилтод удирдах ажилтнууд нь манлайл… 2025/01/31
ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НА… 2025/01/31
Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан 2025/01/31
"Squid Game" киноны III бүлэг 6 сарын 27-нд гарна 2025/01/31
Менингококкт халдварыг яаж таних вэ? 2025/01/30
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эх… 2025/01/29
Кола ууснаар яс сийрэгжиж, хэврэг болдог 2025/01/29
Хааж боох тусам "хориотой" уралдаан ихэсч, улам олон хүүхэд хяналтгүй … 2025/01/27
П.Батчулуун эмчийн бие муудаж эмнэлэгт хүргэгджээ 2025/01/27
МИАТ ТӨХК “Зүрх мартахгүй” төслийн багийнхныг үнэ төлбөргүй тээвэрлэнэ 2025/01/27
Уранаас болж мал хордсон гэдэг нэг ч тохиолдолд бүртгэгдээгүй!​ 2025/01/27
​БООМТУУДЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ … 2025/01/27
"COP17" бага хурлыг Монгол улс 2026 онд зохион байгуулна 2025/01/27
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард аши… 2025/01/27
Нийгмийн дайсан огт бишээ, нийт Монголынхоо өв соёлыг авч үлдэхээр тэд… 2025/01/26
Баянгол дүүрэгт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, үйл ажил… 2025/01/25
​Хятадуудад өв соёлоо алдсаар байх уу?  2025/01/24
207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн сан… 2025/01/24
Өмнөд Солонгосын 14-18 насныхан INSTAGRAM хуудсыг цагийн хязгаарлалтта… 2025/01/24
​Өвөр Монгол дахь хүний ​​эрхийн нөхцөл байдал улам бүр дордож буй тал… 2025/01/24
Энэ баасан гарагт урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг х… 2025/01/22