​Өвөр Монгол дахь хүний ​​эрхийн нөхцөл байдал улам бүр дордож буй талаар тавьсан илтгэл бүрэн эхээрээ 

Admin
2025/01/24

17 настай Өвөр Монгол Тогочог Тэмүлүн охин АНУ-ын Конгрессын Хятадын асуудлаарх Гүйцэтгэх комиссын (CECC) хуралд Өвөр Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдал улам бүр дордож байгаа талаар илтгэл тавьсан. Түүний илтгэл: 

Тэрбээр, "Сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргэе хатагтай ноёд оо!

Намайг Т. Тэмүлүн гэдэг. Би 17 настай, АНУ-д төрсөн Өвөр Монгол гаралтай хүний эрхийн төлөөх идэвхтэн. Би Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвийн захирал болох аав Э.Тогочогтойгоо хамтран ажилладаг. Миний эцэг эх АНУ-д амьдардаг учраас би өөрийн эх нутагтаа хэзээ ч очиж үзээгүй.

Би авга, нагац, үеэл, ах дүү нартаа хэзээ ч уулзаж байгаагүй. Цагаан сараа хамаатан садантайгаа тэмдэглэж, тэдний уламжлалаас биеэр суралцаж үзээгүй. Миний эцэг эх гэр бүлийн хурим, оршуулгад оролцохоор, эсвэл хайртай дотны хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэхээр Өвөр Монгол руу очиж байгаагүй юм.

Ийм хүнд хэцүү нөхцөлд ч миний эцэг эх хэл, соёл, уламжлалаа хадгалан үлдэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж ирсэн. Намайг бага байхад тэд намайг болон миний эгчийг Монгол хэлээр ярьж чаддаг болж сургахын тулд Нью-Йорк хотод ховорхон тааралдах Монгол хүмүүстэй холбогдож, монгол хэлтэй асрагч олох гэж их хичээж ирсэн.

Би сургуульд орсноосоо хойш гэртээ өнгөрүүлэх цаг багасаж, монгол хэл сурах боломж ч хомс болсон. Гэсэн ч аав ээж маань гэртээ монголоороо ярьдаг байсан. Өмнөд Монголчууд 800 гаруй жилийн түүхтэй босоо бичгийг ашигладаг. Энэ бичгийг сурахад хэцүү байсан учраас аав ээж маань биднийг Монгол Улсаас ирсэн багшаар кирилл үсэг заалгаж байсан.

2018 оны зун аав маань биднийг Индиана мужийн Блүүмингтон хот дахь Монгол-Төвөдийн Буддын төвийн хүүхдийн зусланд явуулсан. Тэнд монголоор ярих, ардын дуу дуулах, монгол хоол хийх, бие биетэйгээ тоглох боломж бидэнд тохиосон. Тэр зусланд явсан нь Өвөр Монголд очвол ямар байх бол гэдгийг төсөөлөх боломж олгосон. Гэхдээ сэтгэлд шаналал үлдээсэн нэг зүйл байсан нь зарим Ар Монгол хүүхдүүд бидний Өвөр Монгол аялгыг шоолж, Хятад хүн гэж дуудсан.

Ийм сорилтуудын хажуугаар би АНУ-д, эрх чөлөөтэй, ардчилсан оронд өссөндөө азтай гэж боддог. Энд би эх хэлээ сурах, уламжлалаа дагах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Энэ эрх чөлөө нь Өвөр Монголд хүний эрх, соёл, хэлээ хамгаалахыг хичээдэг сая сая монголчуудын амсаж буй хавчлагаас эрс ялгаатай.

Сүүлийн 70 жилийн хугацаанд БНХАУ нь Өвөр Монголд Хятад хүмүүсийг өргөн хүрээтэй сууршихыг дэмжиж, одоо монголчууд нийт хүн амын ердөө 18 хувийг бүрдүүлдэг. Энэ нь манай нутаг дэвсгэр, соёл, амьдралын хэв маягт ихээхэн хохирол учруулсан.

2000-аад оны эхээр БНХАУ “бэлчээр хамгаалах” нэрийдлээр малчдыг хүчээр нүүлгэн шилжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн. 2015 он гэхэд бүх нүүдэлчдийг өөр газарт суурьшуулж, олон зууны уламжлалт нүүдлийн аж ахуйг эцэс болгосон юм.

Монголчуудын эрхийн төлөө тэмцэгчид хатуу шийтгэл хүлээдэг. Жишээлбэл, идэвхтэн Хад 1995 онд баривчлагдаж, 15 жилийн ял авсан. Ялаа дуусгасны дараа дахин 4 жил хоригдож, одоог хүртэл гэрийн хорионд байгаа. Түүний эхнэр хэд хэдэн удаа баривчлагдаж, хүү нь 17 насандаа шоронд хоригдсон. Тэдний гэр бүл тасралтгүй хяналтад байдаг.

Бусад идэвхтнүүд ч мөн адил хавчлага амссан. 2020 онд Янжиндулам малчдын эрх, монгол хэлний төлөө тэмцэж, 3 жилийн хорих ял сонссон. Түүхч Б.Лхамжав өнгөрсөн жил Монгол Улсаас албадан гаргагдсаны дараа ор сураггүй алга болсон.

2020 оноос хойш БНХАУ-ын засгийн газар боловсролын системээс монгол хэлийг бүрмөсөн хасаж, заавал хятад хэлээр заах бодлого хэрэгжүүлж байна. Монгол ном, сонин хэвлэлүүдийг хориглож, олон нийтийн газар монгол бичиг, тэмдэг тэмдэгтүүдийг хурааж байна. Эх оронч боловсролын хөтөлбөрөөр дамжуулан БНХАУ болон Коммунист намд үнэнч байхыг шахдаг.

2020 оны 9-р сард монголчууд, тэр дундаа сурагчид эдгээр бодлогыг эсэргүүцэн сургуулийн хичээл таслах, жагсаал цуглаан хийх замаар эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ хөдөлгөөнд Өвөр Монголын 300 мянга гаруй сурагч оролцсон. БНХАУ-ын засгийн газар 8,000-10,000 хүнийг баривчилж, гэрийн хорионд оруулж, ширүүн хариу арга хэмжээ авсан юм.

БНХАУ-ын засгийн газраас явуулж буй монгол хэл, соёл, үндэсний онцлогийг устгах бодлого нь Өвөр Монгол дахь монголчуудад Хятад хүмүүсээс үзүүлэх хүчирхийлэл, үзэн ядалтыг нэмэгдүүлж байна. Ойрын үеийн хамгийн эмгэнэлтэй нэг жишээ бол 9 настай монгол охин Хайраа хятад хэлний даалгавраа сайн хийж чадаагүйн шалтгаанаар Хятад багшдаа хэрцгийгээр зодуулсан явдал юм. Зодуулж байхдаа чих нь сэтлэгдэн, их хэмжээгээр цус алдсан тул яаралтай эмнэлэгт хүргэгдсэн. Энэ бол ганц тохиолдол биш, Өвөр Монгол дахь монголчуудын эсрэг үйлдэгдэж буй томоохон асуудлын нэг л хэсэг юм” хэмээх гол агуулгыг илтгэлдээ дурдаж, олон улсаас тусламж хүслээ


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

EXIT NEWS
​БНСУ-д аялахдаа үзвэр, үйлчилгээний хөнгөлөлт хэрхэн авах вэ? 10 цагийн өмнө
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ Өчигдөр
​Нийслэлийн төсвийн тодотголыг ирэх 7 хоногт ээлжит бус хурлаар хэлэлц… Өчигдөр
Инфляц 11.2 хувьд хүрчээ Өчигдөр
16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханд… Өчигдөр
ИТХ-ын нөхөн сонгуульд 20-78 насны 92 нэр дэвшигч өрсөлдөнө Өчигдөр
НЭР ДЭВШИГЧ НАРТ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА 2026/06/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаал… 2026/06/08
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН Д… 2026/06/08
​С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээнүүдийг ил болгохы… 2026/06/04
УИХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүл… 2026/06/04
Л.Дашдэмбэрэлийг МАН-ын Нарийн бичгийн даргаар томиллоо 2026/06/04
"Бизнесийн эрх чөлөөний тухай хууль" нэн яаралтай горимоор УИХ-д өргөн… 2026/06/04
​МУГЖ Д.Алтанхуяг ДБЭТ-ын захирлаар эргэн томилогджээ 2026/06/04
​НӨХӨН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСНЫ ЗАГВАР, ТООГ БАТАЛЛАА 2026/06/04
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 2026/06/04
УДЭТ-ын урд байрлуулсан сурталчилгааны самбарын зөвшөөрлийг цуцлав 2026/06/04
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА 2026/06/03
Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний ко… 2026/06/03
УИХ-ын дарга С.Бямбацогт: Волейболыг төрийн бодлогоор дэмжиж, туслалца… 2026/06/03
АТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 2026/06/02
Lee Hyori 30 жилийн өмнө өгч байсан ярилцлага олны анхааралд өртлөө 2026/06/02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР АЛБАН ДААЛГАВАР ГАРГАЛАА 2026/06/02
​“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА ​ 2026/06/02
УИХ:Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь ил… 2026/05/29