Төв аймгийн Жаргалант сумын засаг дарга асан Д.Ганболд өөрийн ах дүү, хамаатан саднаараа дамжуулан Хятад иргэдэд газар зардаг уу?

Admin
2025/07/31

Тодруулбал: Төв аймгийн Жаргалант сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Ганболд гэгч нь өөрийн ах дүү төрөл төрөгсдөөрөө дамжуулан газар эзэмшүүлж, цааш нь Өвөрмонгол, Хятад компаниудад дамлан зарж байна гэж нутгийн иргэд хардаж байна. Үүний нэг жишээ нь Жаргалантын усан сан нуурын эрэгийг хашаалсан асуудал бөгөөд1960-аад оны эхэн үеэр Төв аймгийн Жаргалант суманд байгуулсан усан сан нуур хур ихтэй жил хэмжээ нь томорч, хиймэл далангаа давах хэмжээний устай болдог, ногоо, тариан талбай услахаас гадна, сумын иргэд зусаж, хүн мал ундаалдаг нуур юм.

Гэтэл 2012-2016 онд тус сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Ганболд нуурын зүүн эрэгт өөрийн хамаатан болох Д.Тамирын Аригунто ХХК-д Амралт сургалтын төвийн зориулалтаар 10 га газрыг олгожээ. Гэтэл 4.5 га газрыг хашаалж барилга байгууламж барьсан бөгөөд нийт 10 га талбайг хашаалж, амралтын газар байгуулах барилгын ажил эхлээд байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байна. Хамгийн гол нь Аригунто компаний төлөөлөх эрх бүхий хүн нь БНХАУ-ын иргэн Ван Чин Шан гэгч байх бөгөөд Өвөрмонгол хүмүүс хариуцаж, сургалтын төв ч буй, ахмадын сувилдал ч бус, амралтын бааз барихаар ажлаа эхлүүлсэн ч иргэд шаардлага тавьж, одоогоор барилгын ажил түр зогсоод байна.

Жаргалант сумын засаг дарга асан Д.Ганболд өөрийгөө хууль зөрчөөгүй хэмээн тайлбар өгдөг бол, харин түүний хамаатан Д.Тамир гэгч нь тус газрыг дуудлага худалдаагаар авсан хэмээн нутгийн иргэдийн амыг тагладаг ажээ. Тэд нийлж нэг биш газрыг Жаргалант сумаас авч, цааш дамлан наймаалж байж болзошгүй гэж сумын иргэд хэлж байна. Ах дүүсийн ашиг сонирхолоос гадна, нуурын ай савд газар олгосон Газрын тухай хуулийг зөрчиж байгаа учраас цаашлаад АТГ-д хандаж шалгуулна гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ 5 цагийн өмнө
ЭХЗХ-ны даргыг шинээр томиллоо 6 цагийн өмнө
Төв аймагт урлагийн салбарынхны бэсрэг наадам боллоо 6 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА 6 цагийн өмнө
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ 6 цагийн өмнө
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУ… 2026/09/18
АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ 2026/09/18
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 2026/09/17
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 2026/09/17
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 2026/09/17
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 2026/09/17
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… 2026/09/16
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/09/04
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг, оны эхнээс өссөн дүнгээр… 2026/09/01
МОНГОЛ БАНК: Хэрэглээний төлбөрийн мэдээлэл тухайн иргэний зээлжих зэр… 2026/08/28
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12