ЖИХҮҮН САЛХИ ЗУНЫГ БУЦААХГҮЙ…

Admin
2025/08/25

Би одоо Херо Баатарын тухай өгүүлсү...

1990 ээд оны эхээр эдүүгээгийн нэрт сэтгүүлч
Г. Золжаргал Өвөрхангай аймагт сурвалжлагаар яваад асар их зургийн авъяастай 6-р ангийн
Баатар гэдэг хүүхдээр нэвтрүүлэг хийж ирлээ гэж бидэнд сонирхуулж, улмаар 10–р ангиа төгсөхөд нэрт зураглаач УГЗ Г. Мөрөнгуад шавилуулан Боролдой студи бараадуулан:
- Энэ хүү хүүхэлдэй, мультфилмийн чиглэлийн уран бүтээлч болбол авъяастай юм гэж бахархаж байсан цагаас нь би Баатарыг мэднэ.

1995 оноос Жи Энтэртэйнмэнт студид зураглаач болсон үеэс нь бид хоёр ах дүү шиг дотносон хагас жаран илүү хугацаанп дотнослоо.
Баатар бол телевизийн зураглаач, найруулгын урлагт шинэ уур амьсгал оруулж ирсэн гайхамшигтай залуу гэж би нүүр бардам хэлнэ.

Херо Баатараа…
“ Монгол тулгатны 100 эрхэм” хүмүүсийн тухай цуврал бүтээлээрээ ярилцлагын төрлийг иргэний нийтлэл болгох жанрыг гаргаж ирсэн телевизийн урлагийн нэрт зүтгэлтэн.

Херо Баатараа….
Түүний хийсэн теле туурвилууд
дүрс, кадр бүр нь философи өгүүлдэг бөгөөд үр хойчид маань бахархал болон үлдэх Монголын маань туульс гэж нэрлэх хэмжээнд бүтээгдсэн юм. Тэр дүрсээр илэрхийлэх урлагийн авъяастан.

Бавуугийн Лхагвасүрэн ах маань нэг удаа надад
“Баатар бол монголын чинад үнэмшлийг их холоос тэмтэрч эхэлсэн сайн хүү. Би нэвтрүүлэгт нь орох их дуртай” гэж билээ.

ХЕРО БААТАР БА " МОНГОЛ ХААН"

Энэ ямар цартай бүтээл вэ гэдгийг яриад яах вэ?
Ямартай ч дэлхий Монголыг сонсох том боломжийн үүдийг сөхсөн.

Хэдийгээр би Херо Энтэртэйнмэнтийн төсөл хөтөлбөрт оролцоод, тэдний нүүр царай болж үзээгүй ч гэлээ Баатар дүү бид хоёрын удаан жилийн үерхэл….Монголын тухай ирээдүйд хийх олон бүтээлийн мөрөөдлөөр хөтлөлцсөн хүмүүс.

ХҮН ӨӨРИЙН ҮНЭН ДОТНОСОЛ ХОЁРООСОО УРВАЖ БОЛОХГҮЙ...
Би л лав чадахгүй.

Би Баатарыг магтах гэж та нартаа хандсангүй. Харин нэг эмзэглэл намайг цочоочихлоо….
Өнөөдөр ид хийх бүтээх, идэр сайхан насан дээрээ Монголын их урлагаас Баатарыг буулгачих санаатай хэсэг хүмүүс байгаа юм биш байгаа.

Үнэндээ миний хүү улс төрд зүтгэж байвал би аав хүний хувьд дэм болохыг хичээнэ биз дээ?

Түүн лүгээ хүний ах нь ч бай дүү нь ч бай төрд зүтгэвэл амь санаа ойр байна биз дээ?
Энэ бол хүний болоод ертөнцийн үнэн юм биш үү?
Үүнээс цааш ярих нь илүүц.

Ер нь монголын төр, цаг хугацаа хоёр Херо Баатараа хайрлана. Би итгэлтэй байна.
Хөөе нөгөө Херо Баатарын бүтээл нэвтрүүлэгт орж л байвал, аз заяа минь гэдэг уран бүтээлчид та нар хаачваа?

Ер нь хувь хүн, уран бүтээл гэдэг хоёр өөр зүйл шүү дээ. Ухаантай ард түмэндээ нэг зүйлийг сануулъяа.

Өнөөдөр Монголынхоо төлөө арай холоос дуугарч байгаа найруулагч, дуучин, яруу найрагчийг ард түмэндээ бүтээлийг нь түгээхгүй гэсэн улс орон байна шүү дээ.
Миний залуучууд тэдний гар хөл болчихвий гэж эмээж байна. За яахав ээ, миний энэ бодролд дургүйцэх хүн олон л гарах биз. Муу хэлсэн ч болно.

Би сүүлийн зургаан сар бясалгал хийж байгаа. Өөрийн атгаг санаанаас ангижрах, аливааг гэгээн ариун бодлоор харах, хүн хүнээ хайрлах, сэтгэлийг өөртөө гэгээрэл мэт олж авахыг туйлаас хүсэж байгаа минь ч нөлөөлсөн байж мэднэ.

Ахиад хэлье.
БИ ӨӨРИЙН ҮНЭН ДОТНОСОЛ ХОЁРООСОО УРВАМААРГҮЙ БАЙНА...

БИ ЛАВ ЧАДАХГҮЙ....

Херо Баатарын туурвих сайхан сайхан бүтээлүүд миний маргаашийн хүлээх баяр баясгалан байна.

Ер нь цэцгийн гурван сард жихүүн явган шивнээ мэт салхи хичнээн исгэрлээ ч зуныг буцаахгүй л дээ.

Төрийн Соёрхолт Зохиолч Ш. Гүрбазар.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13