Эх дагина Дондогдулам хатны сувдан унжлага бүхий үнэт чулуун гоёл

Admin
Өчигдөр

Дондогдулам хатны сувдан шигтгээтэй, хүрэн ягаан чулуун бөнжигнүүртэй, 58 салаа сувдан унжлагатай толгойн боолтыг тэрбээр 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Эх дагинад өргөмжлөх ёслолд өмсчээ. Мөн хатны эрих нь 4 ширхэг шилэн бөөртэй, оюу толгойтой, ган хаалт, хонх очиртой, хүний гавлын ясаар хийсэн 108 булцуугаас бүрдэх бөгөөд урт нь 90 см, 175 грамм жинтэй аж.

Маргад шигтгээтэй тоорцгийг Богд хааны ордны урчууд XX зууны эхэн үед урласан бөгөөд эл тоорцог нь хүрэн торгон суурьтай, жижиг сувдан хээн дээр дунд зэргийн сувдыг давхар шигтгэсэн, магнайд алтан суурьтай, очир эрдэнээр хүрээлсэн маргад чулуун шигтгээтэй. Орой дээрээ сувдан сампинтай, шүрэн эм хас хээтэй, хавчаартай, улаан торгон дотортойг үзвээс хатгамалчдын урыг илтгэнэ. Эл тоорцгийг Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Эх дагина, Цагаан Дара Дондогдуламд зориулан урлажээ.

Дондогдулам хатны дээл, хантааз, гутал, тамхины хавтага, эрих, зүүлт, маргад шигтгээтэй тоорцог, толгойн боолт, хонх, очир, гавлын ясан аяга зэрэг 70 орчим үзмэр байдгаас хосгүй үнэт үзмэр нь хатны сувдан хээтэй хантааз, хамжаар, түмэн наст хээтэй дээл зэрэг юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13