УИХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Admin
2026/06/04

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа нарын 1З гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-т заасны дагуу тухайн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулаад уг асуудлаар санал хураалт явуулав. Зарчмын зөрүүтэй гурван саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, “төслийн 1.1 дэх заалтыг төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхэлсэн боловч бүрэн дуусаагүй зогссон төсөл, арга хэмжээний ашиглалтад ороогүйн шалтгаан, төсөвт үзүүлж байгаа үр дагавар, нөлөөллийг төсөл, арга хэмжээ нэг бүрээр судалж, холбогдох тайлан болон цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлэх эсхүл өмчлөлийн өөр хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа 2026 оны 9 дүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хуралд танилцуулах” гэж өөрчлөн найруулах Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р. Батболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.  

Дараа нь “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Ерөнхий хяналтын сонсгол явуулахтай холбогдуулж шинжээч томилох тул тэдний ажлын үр дүнд нөлөөлж магадгүй гээд асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжсэн. Иймд тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13