​Нийслэлийн төсвийн тодотголыг ирэх 7 хоногт ээлжит бус хурлаар хэлэлцэнэ

Admin
2026/06/09

НИТХ-ын зөвлөлийн хурал болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагваас өргөн барьсан нийслэлийн 2026 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ хил заагийг тогтоох тухай, “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн өргөтгөлийн газрын хэсэгчилсэн төлөвлөгөөг батлах тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцлээ. 

Энэ үеэр түлш, шатахууны болон бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалаж Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх шаардлагатай байгааг тодотгов. Ингэснээр 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг НИТХ-ын хороод болон намын бүлгүүдээр хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив. Тус хуралдааныг ирэх 7 хоногт хийхээр тогтжээ. 

Мөн тус хурлаар:

  • Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай,
  • “Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор” НӨТҮГ-ыг  Хүүхэд залуучуудын хөгжлийн цогцолбор болгох өөрчлөх тухай,
  • “Агро сити” Эдийн засгийн тусгай бүс орчмын ерөнхий төлөвлөгөө батлах тухай,
  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай,
  • “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
  • “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг  хэлэлцэж, НИТХ-ын XIII дугаар хуралдаанаар хэлэлцэн батлахыг зөвлөлийн гишүүд дэмжлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13